Өчигдөр түркийн шүүх улс орныхоо арми флотын командлагч байсан гурван генералыг төрийн эргэлтийг бэлтгэсэн ялаар яллаж, шийтгэх тогтоол гаргав. Хуурай замын цэрэг, Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн флотын командлагч асан Четин Доган, Ибрагим Фыртын, Озден Орнек нарыг 2003 онд төрийн эргэлтийг бэлтгсэн ялаар яллаж, шоронд 20 жилээр хорих шийтгэх тогтоол гаргажээ. Цэргийнхэн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы шажны бодлогод дургүйцэж төрийн эргэлт үйлдэхийг оролдсон гэж түркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэж байна. Шажныг төр засгаас бүрмөсөн салгаж тусгаарлуулах Ататюркийн бодлогод аюул учирсан хэмээн дээгуур албан тушаалтай цэргийн албан хаагчид үзсэн аж. Хуйвалдаан дэгдээхийг оролдсон хэргээр бас 327 хүнийг өчигдөр шийтгэв. Тэднийг 18 жил хүртэл янз бүрийн хугацаагаар шоронд хорих тухай өнөөдөр Британийн «Файнэншл таймс» сонинд бичжээ. Бас 34 хэрэгтнийг цагаатгав. Шүүн таслах ажиллагаа аддчиллын замаар хийсэн чухал алхам болж, хууль ёс сүүлийн хагас зуун жилд Түркэд цуст эргэлт гурван удаа үйлдсэн цэргийнхнээс давамгайлсныг харуулсан гэж шүүхийн талынхан үзэж байна. Харин баримт нотолгоог санаанаас зохиосон гэж шүүн таслах ажиллагааг эсэргүүцэгчид мэдэгджээ. Улс төрийн шалтгаанаар түркийн цэргийн командлалын удирдлагыг зайлуулахын тулд шүүн таслах ажиллгааг зохион байгуулсан гэж тэд үзэж байна.