Бенгазид ливийн засгийн газрын талынхны жагсаалд оролцогчид өнөө шөнө «Ансар аш-Шариа» лалын зэвсэгт бүлгийн баазыг дайрав. Ройтер агентлагийн мэдээлснээр 3 хүн амь үрэгдэж, хориод хүн шархдав. «Ансор аш-Шариа» бүлгийн гишүүд Бенгази дэх төв байраа орхиж явав. Агентлагийн уламжласнаар ливийн цагдаагийн хүчин, засгийн газрын цэрэг давшилтыг зохион байгуулсан бололтой. Бенгазид АНУ-ын консулын газарт халдсан ажиллагааг эсэргүүцсэн хотын 30 мянга орчим оршин сугчийн жагсаал өчигдөр өглөө эхлэв. 9-р сарын 11-нд Ливид суугаа АНУ-ын элчин сайд Крис Стивенсийг оролцуулан дөрвөн хүн мөн халдлагын уршгаар амь үрэгджээ. Жагсагчид өнгөрсэн онд хурандаа Муаммар Каддафийг огцруулснаас хойш зэвсгээ хураахаас татгалзсан лалын зэвсэгт бүлгүүдийг хориглож тараахын уриалаад АНУ-ын амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэв. «Ансар аш-Шариа» консулын газарт нь халдсан ажиллагаанд хамаатай гэж АНУ-ын төлөөлөгчид сэжиглэж байна. Бүлгийн гишүүд эдгээр зэмлэлийг няцаав. Жагсаалын дараа хэдэн зүүн хүн «Ансар аш-Шариагийн» гол баазад очиж, хар-цагаан тугий нь татан буулгаж, бүлгийн автомашиныг шатаав. Үүний улмаас зэвсэгт этгээдүүд зэвсэг техниктэйгээ хамт баазаа арга буюу орхиж явсан байна. Түүнээс гадна өчигдөр засгийн газрын хүчин зэвсэгт бүлгүүдийн жижиг хэдэн түшиц газрыг эзлэж, хэсэг гишүүдий нь хотоос шахан зайлуулжээ.