АНУ-д зохиосон «Гэмгүй лалын шашинтнууд» лалын эсрэг киног эсэргүүцэх цуглаан жагсаал өчигдөр лалын шашинт олон улсад ням гаригийн уламжлалт мөргөл үйлдсний дараа гаарав. Пакистаны эрх баригчид ням гаригийг «Зөнчийг хайрлах өдөр» хэмээн зарлаж, хүн амдаа хандан хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас түдгэлзэж, дан энх тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалжээ. Гэсэн ч Пакистанд эсэргүүцлийн жагсаалын үеэр хориод хүн амь урэгдэв. Карачид эсэргүүцлийн жагсаал цуст ажиллагаа болон хувирч, 14 хүн амь асаа алдав. Бас таван хүн Пешаварт амь үрэгджээ. Карачид цагдаагийн хүчин цугларагсадыг тараахыг оролдож хий буудсан байна. Гэвч үл таних этгээдүүд жагсагчдыг буудсан гэж цагдаагийн газрын төлөөлэгчид батлан илэрхийлэв. Пакистаны нийслэл Исламабадад хүмүүс АНУ-ын элчин сайдын яамныг оролцуулан олон орны дипломат төлөөлөгчдийн газар байгаа хороололыг дайрсны улмаас олон хүн шархдав. Пакистаны өөр том олон хот эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд нэрвэгдсэн байна. Лалын шашинт орнуудад өрнөдийн эсрэг цуглаан жагсаал гол төлөв АНУ-ын эсрэг чиглэгдсэн. Францын Charlie Hebdo хошин сэтүүлд зөнч Мухаммедын шог зургийг нийтлэсэн явдал тэмцэл хөдөлгөөнийг өөгшүүлэв. Францад оршин суудаг лалын шажинтнуудын удирдагчид мөн сэтүүлийн газрынхныг буруушаав. Өчигдөр Францын бүх сумд тайван тэвчээртэй байхыг сүсэгтнүүдэд уриалав. Гэвч Бангладешийн нийслэл Даккад хилэгнэн зэвүүцсэн хүмүүс Францын ба америкийн төрийн далбаануудыг шатаав. Малайзын нийслэл Куала-Лумпурт 2000 орчим хүн АНУ-ын ЭСЯ-ны дэргэд хийсэн тайван жагсаалд оролцов. Зарим нь «Шажин шүтлэгийг басамжлах нь чөлөөтэй хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх биш» гэж бичсэн зурагт уриа барьж жагсав. Ливаны өмнөд нутагт «Хезболла» хөдөлгөөнээс зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчид АНУ, Изралийн далбаануудыг шатаажээ. АНУ-ыг эсэргүүцсэн цуглаан жагсаал Иракад бас хийсэн байна.