Сирийн талаар барууныхан хоёрдмол бодлого явуулж байна. Сирийн сөрөг хүчнийхэнд их хэмжээний зэвсэг нийлүүлэх тухай Барууныхны төлөвлөгөөг шинжээчид ийнхүү тайлбарлалаа. Сирийн эвлэршгүй сөрөг хүчинд байлдааны хүнд зэвсэг нийлүүлэхээр Барууныхан төлөвлөж байна. Жишээ нь, зенитийн төхөөрөмж, пуужингийн цогцолборууд, том калибрын пулемет зэргийг нийлүүлэх гэж байна. Энэ тухай дипломат эх сурвалжаас тодорхой болсон байна.

Нидерландад болсон “Сирийн анд нөхөд” бүлгийн ээлжит хуралдаанд оролцогчид Сири дэх засгийн газрын эсрэг отрядуудыг дэмжих ажлаа эрчимжүүлхийг уриалсан байна. Барууны болон арабын зарим орнуудын төлөөлөгчид сирийн эсрэг хориг арга хэмжээг чангаруулах асуудлыг хэлэлцсэн байна. Тэгэхдээ одоогийн төр засгийг түлхэн унагаахын тулд энэ бүхнийг хийнэ гэдгээ нуухгүй байлаа.

Үүнтэй зэрэгцээд белоруссын “Белвнешпромсервис” үйлдвэрийг Сири улсад зэвсэг нийлүүлсэн гэж АНУ буртуугалаа. Энэ бол ямар ч үндэслэлгүй зүйл гэж Минск мэдэгдсэн байна. Энэ компанийн эсрэг хориг тавьж байгаа нь Сири улсын хямралыг энхийн аргаар зохицуулах ёстой гэж үзэж байгаа Белорусс улсад үзүүлж байгаа дарамт шахалт юм. Энэ байдлыг Стратегийн үнэлгээ, судалгааны хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденько ийнхүү тайлбарлаж байна: "Энэ бол байдаг л зүйл. Америкчууд ямар ч шинэ зүйл яриагүй. Тэд ээлжит удаагаа л Сири улсын талаарх байр сууриа илэрхийллээ. Тэгэхдээ энэн нь зөвхөн америкчууд ч биш Башар Асадын дэглэмийг түлхэн унагаах сонирхолтой бүх л улсуудын байр суурь юм. Мэдээж хэрэг сөрөг хүчнийхэн улс төрийн аргаар зохицуулалтад хүрэх ёстой гэсэн бүх л тунхаглалыг үл ойшоох болно. Ийм учраас бид ээлжит удаагаа л хоёрдмол бодлоготой таарлаа шүү дээ" гэж тэр ярилаа.

Америкийн хоёрмол бодлого манай дэлхий дээр болж байгаа бүх л мөргөлдөөний үеэр биелэлээ олж байдаг гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский ярьж байна: "Америкийн бодлогын хувьд энэ нь уламжлал болсон зүйл. Энэ нь зөвхөн сирийн иргэний дайнтай ч холбоотой биш юм. Харин одоогийн байдлаар америкийн гадаад бодлого Асадыг л түлхэн унагаах зорилт тавьсан байгаа юм. Ийм учраас л Асадын эсрэг байлдан дайтаж байгаа дайнчид, алан хядагчдыг огт үзээгүй мэт болж бас дэмжиж байгаа, харин засгийн газарт туслаж байгаа бүхэнд хориг тавьж байгаа юм" гэлээ.

Энэ нөхцөл байдалд Москва, Сирийн хямралыг зохицуулахад гаднаас хүч хэрэглэн оролцож болохгүй зөвхөн улс төрийн аргаар зохицуулах ёстой гэж дахин онцлон тэмдэглэлээ. Москвад Сири улсын элчин сайд Рияд Хаддадтай ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Михаил Богданов уулзахдаа ийм байр сууриа дахин илэрхийллээ. Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа явдалд талархаж байгаагаа элчин сайд илэрхийлэсэн байна.

ОУ-ын ОБЯ-ны ачааны онгоцууд өнөө гөлөө Дамаскт хүүхдийн тэжээл, лаазалсан мах хүргэсэн байна. Энэ онгоц 38 тонн хүмүүнлэгийн бараа ачсан байжээ. Улаан хавирган сар байгууллагын сирийн нийгэмлэгт пүрэв гаригт мөн ийм ачааг гардуулсан билээ. Хүмүүнлэгийн хямралыг даван туулахад нь Сири улсад туслаж Москвагийн сайхан жишээг дагахыг Сири улсын жинхэнэ анд нөхдүүдэд ОУ-ын ГХЯ уриаллаа.