АНУ-д занарын хийн олборлолт маш хурдан өсөж байгааг зарим этгээдүүд эрчим хүчний салбарт гарч байгаа хувьсгал гэж яаран нэрлэсэн юм. Занар бол маш их дэлгэрсэн бодис юм. Нутаг дэвсгэрт нь асар их занарын нөөц байгаа зарим нэг улсууд америкийн амжилтыг давтана гэж бодож байна. Энэ нь хэр бодитой вэ? РИА Новости агентлагаас зохион байгуулсан “Москва-Бээжин” теле гүүрэнд оролцогчид энэ асуултанд хариулахыг оролдлоо.

АНУ-ын занарын хийн олборлолтын хөгжил нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм. Энэ нь газар зүйн тааламжтай нөхцөл, венчурын капиталын давуу тал, улсын зорилтот дэмжлэг зэрэг юм. Давуу талын иймэрхүү цуглуулга хаана ч байхгүй юм. Ийм учраас америкийн туршлагыг африк, ази, европын хөрсөнд ургуулна гэдэг тийм амар зүйл биш ээ гэж Эрчим хүчний стратегийн москвагийн хүрээлэнгийн удирдагч Алексей Громов ярьж байна.

Занарын хийн эргэн тойронд үүссэн өнөөдрийн энэ толгой эргэм байдал түүний үнэтэй холбоотой юм. Жишээ нь америкийн зах зээл дээр 1000 шоо метр занарын хийн үнэ 100 долларт хэлбэлзэж байсан сонирхолтой тохиолдол байсан юм. Энэ нь занарын хийн олборлолтын өөрийн өртөгөөс 2 дахин бага байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Занарын орд газруудаас аяандаа гардаг асар өндөр үнэтэй хийн конденсатыг зарж америкийн компаниуд занарын хийн алдагдлыг нөхдөг авдаг юм. Энэ нь удаан үргэлжлэх аргагүй юм. Эрт орой хэзээ нэгэн цагт АНУ-д занарын хийн үнэ өсөж л таараа гэж тэр хэллээ.

Европ тивийн хамгийн их занарын нөөцийг Польш улсад илэрүүлсэн байна. Польш улсад энэ мэдээ тарсны дараа дэлхийн эхний “тавд” ордог бараг л бүх нефть хийн компаниуд ханцуй шамлан орлоо. Тун удалгүй гадаадын хөрөнгө оруулагчдын урам нь хугарсан юм. Америкийн Exxon Mobil компани энэ орд газар нь ашигггүй гэсэн шалтгаанаар Польш улсад занарын олборлолт хийхээс бүрмөсөн татгалзсан юм.

Хятадад мэдэгдээд байгаа занарын хийн нөөц нь дотоодын хэрэгцээг 10 жилд л хангана гэж өөдрөг үзэлтнүүд үзэж байгаа юм. Гэхдээ ийм үнэлгээнд олон хүн эргэлзэж байгаа юм гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Сунь Юнсян тэмдэглэж байна. Занарын хий, уламжлалт байгалын хийтэй өрсөлдөнө гэдэг хэцүү юм. Харин дэлхийн тодорхой нэгэн газарт бага зэрэг туслах үүрэг гүйцэтгэж болох юм. Даяарчлалын хэмжээнд авч үзэх юм бол энэ хий уламжлалт байгалын хийг сольж чадахгүй, тэр тусмаа Хятад улсад. Миний бодлоор одоо ч, ирээдүйд ч занарын хийд ирээдүй байхгүй. Тэр тусмаа түүний олборлолт экологийн эрсдэл ихтэй гэж тэр ярилаа.

Чулуулагын давхрагыг усны хүчтэй даралтын тусламжтайгаар хагалах технологоор занарын хийг олборлодог юм. Газрын гүнд байгаа уулын чулуулагын давхрагын завсар бий болсон занарын хийг маш өндөр даралттай ус, элс болон химийн бодисоор буудаж гаргаж авдаг юм. Гүний усыг хортой химийн бодисоор бохирдуулах, газар хөдлөлтийн аюултай зэрэг нь энэ олборлолтын муу талуудын зарим хэсэг нь юм. Европын орнуудын болон америкийн зарим нэг мужуудад гидро хагалалтыг зогсоосон нь бас л учиртай юм.

Америкчууд өөрийнхөө занарын хийг экспортлож эхлэхээр оросын “Газпром” компанийн сөнөх эрин зуун эхлэнэ гэж барууны зарим нэгэн шинжээчид яаран хашиграч эхэллээ. Энэ бол боломжгүй зүйлээ гэж Сунь Юнсян үзэж байна. Хятадын эрдэмтэн зарим нэгэн жишээ дурдлаа. Хэдэн жилийн дараа америкийн занарын хийг дэлхийн зах зээл дээр нийлүүлж эхлэх боломж нь ОУ-тай өрсөлдөж чадахгүй. Тэнгис далайгаар хийг тээвэрлэхийн тулд түүнийг шингэрүүлэх шаардлагатай дээрээс нь тээврийн зардал нэмэгдэнэ. Занарын хийн өөрийн өртөг асар өндөр гэдгийг хэзээч мартаж болохгүй. Үүнээс үндэслээд Европ тивд занарын хий оросын хоолойгоор дамжуулж байгаа хийнээс 7 дахин илүү үнэтэй болно гэж тэр ярилаа.

Ойрын 15 жилд занарын хий дэлхийн хийн олборлолтын тэнцвэрт нөлөөлөж чадахгүй гэж хятадын шинжээчид үзэж байна. Яг энэ үеэр хийн салбарт дэлхийн тэргүүлэгч байгаа оросын Газпром компани Ази тивийн хийн зах зээлийг эзэгнэж эхэллээ. Энэ бүс нутагт хэрэглээний өсөлт хэрхэн нэмэгдэхээс шалтгаалан “цэнхэр түлшний” даяарчлалын үүрэг улам л бэхжих болно.