Ази пуужин-цөмийн шинэ донсолгоо гэгчийн босгон дээр байна. БНАСАУ-ын хонгилд байрлуулсан их бууны цогцолборыг устгаж мэдэх баллистик пуужинг бүтээж байна гэж өмнөд солонгосын цэргийнхэн саяхан мэдэгдлээ. АНУ-ын радиолокацын шинэ системийг АНУ-д байрлуулах нь илүү хүчтэй цөмийн зэвсэг боловсруулахад биднийг тухирна гэж Пхеньян мэдэгджээ.

Пентагоны тэргүүн Леон Панетта америкийн 2 дахь радиолокацын станцыг Японд байрлуулах асуудлаар Токиод айлчлах үеэрээ тохиролцсон юм. Бүс нутагт мөргөлдөөн гарсан нөхцөлд умард солонгосын пуужингуудыг Японы эсрэг чиглүүлж мэдэхэд Пентагон анхаарлыг хандуулав. Үүний нэрийдлээр Пентагон пуужинг эсэргүүцэх 2 дахь радараа японы арлуудад байрлуулах гэж байна.

Пхеньян ийнхүү хариулсан нь зүй ёсны хэрэг юм. Пуужин, цөмийн зэвсэгтэй томоохон гүрэн улс БНАСАУ-ын эсрэг хэрэглэх зэвсгээ нэмэгдүүлж байна гэж БНАСАУ мэдэгдэв. Иймээс Умард Солонгос цөмийн чадавхиа нэмэгдүүлэх нь зүй ёсны хэрэг хэмээн үзсэн байна. БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.

Пентагоны тэргүүн Токиогоос Бээжин орохынхоо өмнөхөн Японд байрлуулах АНУ-ын 2 дахь радарыг сурталчлан танилцуулав. Хятадад шахалт үзүүлэхийг ахин оролдож байгааг энэ арга хэмжээ нотлон харулав. Анхны радарыг байрлуулсан нь Бээжингийг бухимдуулсан билээ. Ингээд 2 дахь радарыг байрлуулж Хятадад ойртуулж байна. Гэвч америкийн ПДХ систем Хятадын эсрэг чиглэгдэхгүй гэж Леон Панетта мэдэгджээ. Тэрээр баашлсан нь тод зүйл гэж АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарёв хэлээд: «Бүс нутагт АНУ-ын хүч нөлөөг хязгаарлаж мэдэх хятадын чадавхи өсөн нэмэгдэж байгаа нь тус улсыг түгшүүлэв. Энэ нь юуны түрүүнд Хятадын пуужингийн чадавхитай холбоотой. Иймээс америкийн тал хятадын чадавхийг сулруулахаар бүс нутагт ПДХ системээ өргөжүүлж байна» гэв.

Хятад эрчимтэй хөгжиж байгаа эдийн засагтаа улгуурлан Азид АНУ-тай цэргийн эн чацуу байдал тогтоохыг хичээж байна. Энэ нь 2 дахь хэт гүрэн улс болоход нь чухал юм. Гэвч АНУ стратегийн талаар Хятадаас давуутай болсноо алдах гээгүй. АНУ энэ маргаанд нөгөө талыг дийлэхийн тулд «пуужингийн довтолгоонос хамгаалах нум» гэгчийг Хятадыг тойруулан байгуулж байна. Пентагон пуужин, радарынхаа нэг хэсгийг Бахрейн, Кувейт, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт Улсад байрлуулж эхэллээ. Мөн системийн дорнод фронт гэгч нь Япон, Өмнөд Солонгос дахь америкийн баазуудад тулгуурлах ёстой.

Азийн ПДХ системийн нэг хэсэг нь Филиппин, Австралид бий болж магадгүй гэж ярьцгааж байна. Тухайлбал АНУ-ын ПДХ агентлаг 3 дахь радараа Филиппинд байрлуулах боломжийг одоо авч үзэж байна. Ажиглагчид филиппиний Субик-Бей баазад буцах тухай АНУ-ын мэдэгдлийг үүнтэй холбогдуулан дурдав. Одоогоос 20 жилийн тэртээ америкийн цэрэг тэндээс гарч явсан билээ. Энэ бааз Хятадын хилд ойрхон оршдог учир хятадын өмнөд нутгаас баллистик пуужин хөөргэх ажиллагааг нарийн ажиглаж болно.