Гүржэд гяндангийн тойрны шуугиан маргаан гаарсаар байна. Гяндангийн ажилтнууд гол төлөв ерөнхийлөгч Саакашвилийн улс төрийн эсэргүүцэгчдийг эрүүдэн зовоож байна гэж орон нутгийн хэвлэл мэдээлийн хэрэгслээр тархсан шоронд хоригдолуудыг эрүүдэж байгааг харуулсан дурс бичлэгийг зохиогч үзэж байна. Сөрөг хүчин сонгуулийн өмнө байдлыг хурцатгахын тулд өдөөн хатгалга өдөөсэн гэж Гүржийн удирдагч зэмлэв.

Гүржийн ерөнхийлөгч хэрэг явдалд ийнхүү хандахыг урьдаас таамаглаж болох байсан гэж шинжээчид үзэж байна. Эхлээд тэрээр ийнхүү эрүүдэх хэрэг явдлыг хүлцэж болохгүй гээд бүх буруутныг олж шийтгэхийг мэдэгдсэн юм. Харин илчлэх баримтын дайн хийж байна гэж өчигдөр Саакашвили хэллээ. Гэсэн ч сурт жагсаал Тбилисид үргэлжилж байна. Оюутнууд эсэргүүцлийн цуглаан жагсаал хийж байна. Олонхи нь шуур шатаав. Глданский шоронгийн ажилтнууд хоригдолуудыг чухам шүүрээр эрүүдэж зовоосон юм. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаа нартай мөргөлдэх шахсан.10-р сарын нэгэнд болох парламентын сонгуулийн өмнө чухам ийн хэрэг явдал Саакашвилид ашигтай гэж Гуржийн сөрөг Лейборист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Сосо Шатберашвили хэлээд: «Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн гаарвал Саакашвили онц байдал тогтооно. Бүр гал нээж болзошгүй. Тэгэж магадгүйг бидний туршлага харуулж байна. Засагт ноцтой аюул тулгарвал зэвсэг хэрэглэж мэднэ. Сонгуулийг хойшлуулахыг ерөнхийлөгч оролдож байгаа учраас байдлын даамжрал түүнд ашиг тустай» гэв.

Харин Гүржийн одоогийн ерөнхий сайдын захиалгаар дээрх дурс бичлэгийг үзүүлсэн гэсэн мэдээлэл тархав. Гүржийн хэвлэл мэдээллийн холбооны удирдагч Ирма Инашвили ерөнхий сайд гянданд хоригдолуудыг эрүүдэж зовоосонд хамаатай гэсэн хувилбарыг тархаажээ. Түүний хэлснээр ерөнхий сайд Вано Мерабишвилийн өмнөөс дурс бичлэгийг өөртэд нь өгсэн байна. Гүржийн ерөнхий сайдад энэ хэрүүл маргаан юунд хэрэгтэй болсныг сэтгүүлч эмэгтэй тайлбарлаагүй.

Улс төр судлаач Алексей Власов өөрийн хувилбарыг тайлбарлан хэлэхдээ: «Хүчний байгууллагуудын шинэтгэл гүржийн удирдагчийн үг ярианы гол сэдэв болсон. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хэтийн төлөвэд цохилт өгч байгаа шиг байна. Саакашвили улс төрийн хүрээнээс гарч зайлвал Мерабишвили л гол нэр дэвшэгч болно. Будлиан нэлээд сонин ээдрээтэй болсон» гэв.

Эсэргүүцлийн цуглаан жагсаал Тбилиси болон гүржийн өөр хотуудад хэдэн өдөр үргэлжилж байна. Хоригдолуудын төрөл төрэгсэд болон хүний эрхийг хамгаалагчид буруутнуудыг шийтгэж, гүржийн Дотоод хэргийн сайдыг огцруулахыг шаардаж байна.