БНАлтай Улсын хосгүй амьтан, ургамлын аймаг японы аялагчдын сонирхолыг татаж байна гэж өнөөдөр тус БНУлсын төлөөлэгч Владимир Илюшенко мэдээллээ. Тэрээр өнөөдөр Токиод нээгдсэн «ЖАТА-2012» олон улсын аялал жуучлалын үзэсгэлэнд оролцож байгаа оросын төлөөлэгчдийн бүрэлдэхүүнд оржээ. Алтайн экологийн аялалыг японы зочид сонирхож байна гэж Илюшенко онцлов. Алтай бол ямар ч үйлдвэрлэл байхгүй онгон байгальтай бүс нутаг юм. ЮНЕСКО-гийн унэ цэнэт таван байгууламж бус нутагт байгаа. Илюшенкогийн хэлснээр аялал жуулчлалын дэд бүтэц жилээс жилд сайжирч байна. Бүх зэрэглэлийн зочид буудал болон хурдан зам, авто сулжээ байна. Мөн түүнчлэн жил дутам 100 мянган аялагчийг хүлээж авах «Алтайн хөндий» эдийн засгийн онцгой бүс хөгжиж байна.