«Сэлэнгэ-2012» орос-монголын цэргийн сургууль Дорнод цэргийн тойрогт эхлэсэн тухай цэргийн тойргийн хэвлэлийн албаны тэргүүн Александр Гордеев мэдээллээ. Эдгээр хоёр улсын цэргийн албан хаагчдын сургууль Буриадын Бурдуны буудлагын талбарт явагдаж байна. Террорын эсрэг сургууль хэдэн үетэй гэж Гордеев мэдээлэв. Цэргийн албан хаагчид хууль бүс зэвсэгт бүлгүүдийг бүслэн устгах, мөргөлдөөн үүссэн нутгийн энгийн номхон оршин суугчдын аюулгүй байдлыг хангах ажиллагааг сургуулилах юм. Монголын 250 орчим цэргийн албан хаагч, Дорнод цэргийн тойргийн 300 орчим цэрэг офицер, түүнчлэн бараг 100 нэгж байлдааны зэвсэг техник 10-р сарын нэгэн хүртэл үргэлжлэх энэ удаагийн цэргийн сургуульд оролцоно. «Сэлэнгэ» орос-мнголын хамтын цэргийн сургууль сүүлийн таван жилд үргэлж явагдаж байна.