Зөвлөлтийн домогт Т-34 танкийг бөөнөөр үйлдвэрлэж эхлэсний 70 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. Нэрд гарсан танк Дэлхийн 2-р дайны байлдааны талбарт чухал үүрэг гүйцэтгэсэн. Дайны дараа зохион бүтээгч Михаил Кошкины зохион бүтээсэн танкийг мөн ангилалын шилдэг нь хэмээн үзсэн юм. Гинжит танк хаа сайгүй явах шинж чанартай. Германы сум бат бөх хуягий нь цоолж чадахгүй байв. Түүнээс гадна танкийн амархан бүтэц хээрийн нөхцөлд түүнийг засварлах боломж олгов. Сүүлчийн ангилалын Т-З4 танкууд зарим улсын зэвсгийн жагсаалтад өнөө болтол байсаар байна.