Хойд Мөсөн далайн мөсөн талбай ажиглалтын түүхэнд анх удаа хамгийн их хэмжээгээр багассан гэж өнөөдөр Японы агаарсансрын агентлагаас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Агентлагийн мэдээлснээр 9-р сарын 16-ны байдлаар далайн мөсөн талбай нийт 3,5 сая орчим ам км байна. Дэлхийн агаарын дулаарал энэ үйл явцны гол шалтгаан болсон. Зөвхөн сүүлийн таван жилд мөсөн талбайны хэмжээ 1 сая 250 мянган ам км-ээр багассан байна. Мөсөн ийн хурдан цаашид хайлвал,энэ арван жилийн эцэс гэхэд Хойд Мөсөн далайд мөсөн үгүй болно гэж зарим шинжээч үзэж байна