Өнөөдөр Японы өнөөгийн ерөнхий сайд Ёсихико Нода эрх баригч Ардчилсан намын удирдагчаар улиран сонгогдож, ерөнхий сайдын албан тушаалаа хэвээр хадгалсан тухай японы NHK телевизийн сувгаар мэдээллээ. Тэрээр 10-р сарын эхээр засгийн газарт халаа сэлгэлгэ хийнэ. Нода өнөөдөр Токиод Ардчилсан намын их хурал дээр намын дотоодын санал хураалтын үр дүнгээр дийлэнх олонхи санал авчээ. Өнөөгийн ерөнхий сайдаас гадна хөдөө аж ахуйн сайд асан Акамацу, Кано хоёр болон Нийт үндэсний хэрэг эрхлэсэн сайд байсан Харагути зэрэг гурван нэр дэвшэгч сонгуульд оролцсон юм.