Энэ оны 4-р сард Мубаид нээгдсэн Орос-энэтхэгийн худалдааны ордны салбарууд Орос улсад бий болж ажиллах тухай өнөөдөр Бүх энэтхэгийн аж үйлдвэрийнхний холбооны тэргүүн, тус ордныг үндэслэн байгуулагчийн нэг Вижай Калантри мэдээллээ. Эдгээр салбар Москва, Санкт-Петербург хоёр хотод нээгдэнэ. Калантрын хэлснээр энэтхэгийн төлөөлөгчид оросын түшмэдтэй уулзаж, эл асуудлыг хөндэх юм. Худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хоёр орны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр Орос-энэтхэгийн худалдааны ордныг байгуулжээ. Түүний зорилго бизнес-мэдээллийг сонирхогч этгээдүүдэд хүртээлтэй болгож, хөрөнгө оруулах боломжийг сурталчилж, Орос Энэтхэг хоёр улсад бизнесйг зохион байгуулах саналуудыг хэрэгжүүлэхэд туслахад оршино гэж Калантри хэлжээ. Тэрээр энэ сарын 22-26-нд Москвад хуралдах Олон улсын худалдааны төвүүдийн холбооны ЕА-ейн 43-р чуулганд оролцох юм.