2011 онд 9 тэрбум долларт хүрсэн Орос Энэтхэгийн худалдааны эргэлт ойрын гурван жилд хоёр дахин нэмэгдэж 20 тэрбум долларт хүрэх ёстой гэж Бүх Энэтхэгийн аж үйлжвэрийнхний холбооны тэргүүн, Мумбаид Орос-энэтхэгийн худалдааны ордонг үндэслэн байгуулагчийн нэг Вижай Калантри ИТАР-ТАСС агентлагад мэдэгдэв. Тэрээр энэ сарын 22-26–нд хуралдах Олон улсын худалдааны төвүүдийн холбооны ЕА-ейн 43-р чуулганд оролцохоор өнөөдөр Москвад хүрэлцэн ирлээ. Эдүгээ эрчим хүч, эм найруулах ба дээд зэргийн технологийг хөгжүүлэх, ган үйлдвэрлэх, нефть хий олборлох түүнчлэн агаар сансрын үйлдвэрлэл, хүнсний аж үйлдвэрийн асуудалд гойд анхарал тавьж байна гэж Калантри онцлов. Сүүлийн үед орос-энэтхэгийн харилцаа хоёр талын хамтын ажиллагаа бараг бүх чиглэлээр хөгжиж байгаатай холбогдон шинэ тувшинд гарсан гэж тэрээр үзэж байна.