Өнөөдөр лалын шажинт улсуудад зөнч Мухамедыг доромжлосон америкийн киног интернетээр үзүүлж, францын сэтгүүлд зөнчийн шог зураг нийтлэснийг эсэргүүцсэн олон нийтийн цуглаан жагсаал хийх юм. Зөнч Мухаммедыг хайрлан халамжлах өдрийг Пакистанд зарлав. Өнөөдөр аюулгүй байдлыг хангаххын тулд лалын шажинт 20 гаруй улсад суугаа Франц, АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газар ба соёлын төвүүдийн ажлыг тур зогсоов. Пакистаны нийслэл Исламабадад АНУ-ын ЭСЯ-ны ойр хавьд хамгаалах тусгай хаалт босгов. Шатахуун түгээх бүх газрыг хаажээ. Түүнээс гадна эрх баригчид тусгай албадын зөвлөмжөөр пакистаны хэдэн хотод гар утасны холбоог таслах саналыг авч үзэж байна. Өчигдөр АНУ-ын ЭСЯ-ыг дайрахыг залуучууд оролдов. Цагдаагийн хүчин нулимс асгаруулах хий, бороохой хэрэглэж залуучудыг ухруулав.