Бээжингийн эрх баригчид Японд хамаатай ном болон өөр төрлийн бүтээгдэхүүн хэвлэн гаргахыг хэдэн хэвлэлийн газарт хориглов. Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао (Сенкаку) арлуудын тойрны санал зөрөлдөөнтэй холбогдуулан ийн арга хэмджээ авсан бололтой. Өнөөдөр мэдээллийн Киодо агентлаг Бээжин дэх эх сурвалжийн мэдээг үндэслэн энэ тухай уламжлан мэдээлэв. Тухайлбал японы зохиолчдын ном болон Японы тухай хятадын ном зохиол гаргахыг хоригложээ. Хорио БНХАУ-ын бусад нутгийн хэвлэлийн газруудыг хамарч мэднэ. Япон Дяоюйдао (Сенкаку) арлуудын нэг хэсгийг улсын мэдэлд хураасан тухай зарлан мэдээлснээс хойш хоёр талын санал зөрөлдөөн хурцдав. Хятад эдгээр арлыг хуль бүс булаан эзлэсэн нутаг хэмээн үзэж байна. Одоо БНХАУ-д японы эсрэг жагсаал, түйвэн бусниулах ажиллагаа үргэлжилж байна.