Палестины үнэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас НҮБ-д Палестинд ажиглагч улсын статус олгох асуудлаар ЕА-д хандвал Орос улс мөн саналыг дэмжинэ гэж олон улсын байгууллагад суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлэгч Виталий Чуркин батлан илэрхийлэв. «Бид эл асуудлаар зарчимт байр суурь баримталж, энэ зорилгоор дэвшүүлэх бүх саналыг дэмжинэ» гэж тэрээр мэдэгдлээ. Палестины засаг захиргааны саналыг дэмжихэд бэлэн байна гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын элч төлөөлэгч Ли Баодун бас мэдэгдэв. 9-р сарын 27-нд ЕА-н хуралдаан дээр үг хэлж, Палестиныг энэ байгууллагад ажиглагч улсын статустай болгохыг уриална гэж Махмуд Аббас мэдэгдэв. Палестин дэлхийн хамтын нийгэмлэгийн 193 гишүүн улсын дотор нэлээд их дэмжлэг хүлээж байгаа болохоор амжилт гаргах байх гэж НҮБ-ын Төв байранд онцлов.