Оросын Онц байдлын яамнаас хүмүүнлэгийн ачаа бүхий 2 дахь онгоцоо Сири улс руу явуулав. Москва орчмын « Раменское» нисэх онгоцны буудлаас нисч гарсан «Ил-76» онгоцоор чихэр, загас, махан бүтээгдэхүүн, хүүхдийн хүнс Сирид тээвэрлэж хүргэх юм. Өчигдөр 38 тонн ийн ачаа тус улсад хүргэв. Хөнжил, майхан, сав суулга, хөнгөн гэрийн тавилга, хүнсний бүтээгдэхүүн сирийн Улаан загалмайн нийгэмлэгт дамжуулж өгсөн байна. Оросын засгийн газрын даалгавраар Сири улсад тусламж үзүүлж байна.