Сөрөг хүчний зэвсэгт отрядууд засгийн газартай хийж буй тэмцэлд ялагдах тавилантай гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад үзэж байна. Үүний хамт тэрээр сөрөг хүчинд хандан яриа хэлцээ хийхийг уриалжээ. Дамаск сөрөг хүчний цэргийг «нийгэмд дургүйцэл төрүүлсэн засгийн газартай хийж буй тэмцэлдээ амжилт хэзээ ч гаргахгүй террористууд» хэмээн үзэж байгааг Асад батлан илэрхийлэв. Ерөнхийлөгч сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох гэсэн ажил явуулгыг буруушаав. Сирийн байдлыг тогтворгүй болгох замаар бүс нутагт нэр хүндээ дээшлүүлэхийг оролдож байгаа Саудын Арави, Катар хоёр улсыг Асад шүүмжлэв. Түрк улс сирийн мөрөлдөөнийг «шинэ Османы хаант улсыг цогцлон байгуулах» боломж хэмээн үзэж, ард түмнийхээ ашиг сонирхолыг бодохгүй байна гэж Башар Асад үзэж байна. Эрх баригчид ба сөрөг хүчний зэвсэгт сөргөлдөөн 2011 оны 3-р сараас Сирид үргэлжилж байна. Янз бүрийн үнэлгээгээр энэ завсар 22 мянга гаруй хүн амь үрэгджээ.