НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлэгч Виталий Чуркин Иран болон өрнөдийн орнуудад хандан ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх дипломат арга замыг эрэхийг уриалав. Өрнөдийн орнууд болон Иран «ираны цөмийн хөтөлбөрийн тойрны асуудлыг улс төр, дипломат арга замаар зохицуулахын тулд яриа хэлцээ хийхийг эрмэлзэх ёстой» гэж Чуркин өчигдөр НҮБ-ын АЗ-ийн ираны асуудлаархи хуралдаан дээр мэдэгдлээ. Орос улс НҮБ-ын АЗ-ийн цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан Ираны эсрэг хориг тогтоох бүх тогтоолыг нарийн чанд даган мөрдэж байна гэж тэрээр хэлэв. «Зарим нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж Тегераны талаар дангаар тогтоосон хориг дээрх арга хэмжээг үр дүнд хүргэхгүй байна» гэж Виталий Чуркин онцлов. НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр өрнөдийн орнуудаас Тегеранд хандан цөмийн хөтөлбөрийнхөө талаар олон улсын үүргээ биелүүлэхийг уриалжээ. «Дипломат шийдвэр гаргахаас өөр арга алга. Гэвч хэлэлцээ ёс төдий хийж үл болно» гэж одоо НҮБ-ын АЗ-ийг даргалж байгаа Германы төлөөлэгч Петер Виттиг үзэж байна. Их Британи, Франц, АНУ-ын төлөөлөгчид мөн адил санал бодолтой байгаагаа илэрхийлэв. Өрнөдийн дипломат ажилтнууд Иран цөмийн салбартаа ахиц дэвшил гаргаж байгаад сэтгэл түгшснээ илэрхийлээд Тегеранээс Сирид зэр зэвсэг хууль бусаар олгосоныг буруушаажээ. НҮБ-ын АЗ Тегераныг хэлэлцээ хийхийг итгүүлэхийн тулд 2006 оноос хойш Ираны талаар дипломат, худалдаа, цөмийн салбарт хориг арга хэмжээг дөрвөн удаа чангатгасан билээ