Өнөөдөр Оросын засаг төрийн 1150 жилийн ойг Их Новгородод тэмдэглэж байна. Кремль болон Новгородын вангийн эртний өргөө Рюриково балгас ёслолын гол талбай боллоо. 862 онд славяны ба унгар-финийн омгууд өөр хоорондын дайсагналыг зогсоохын тулд орон нутгийн ямар ч омогтой холбоогүй эрх баригчийг томилохоор шийдвэрлэжээ. Тэрээр хөндлөнгийн шуугчийн үүрэг гүйцтгэх байсан. Рюрик ван ийн эрх баригч болсон юм. Тэрээр 700 жил гаруйн турш Оросын засгийн эрхэнд байсан хаадын анхных нь болов. Рюрик засгийн эрхэнд 17 жил байжээ. Энэ нь оросын эртний түүхийн чухал үе болсон. Худалдаа тайван хөгжив. Балтын тэнгисээс Византийд хүрэх усан зам аюулгүй болсон билээ. Оросын засаг төр бүр эхнээсээ европын орнуудтай эдийн засаг, соёлын салбарт нягт хэлхээ холбоо тогтоосон юм.