9-р сарын 20-нд Андрей Прошкины зохиосон» Орд» түүхийн сэдэвт киног манай орны бүх кино театрт үзүүлж эхлэв. Сая сая хүн ХIV зууны дэлхийн хамгийн хщчит төр улсын өртөнц болон митрополит Алексийн хүвь заяны үйл явдлыг нудээрээ үзэх юм. Өргөн цар хүрээтэй кино зураг, дорнодын өнгө аяс, жужигчдийн гайхамшигт тоглолт киног маш олон хүн сонирхон үзэхэд нөлөөлэх бололтой. Бух Оросын ба Киевийн митрополит Алексийн амьдралын тохиолдол киноны үндсэн сэдэв болсон. ХIV зүүн Жанибек хүчит хаан Москва руу аян дайн бэлтгэж байна. Гэвч түүний Тайдула эх сохров. Алексий анагаах шидит авьяас билигтэй гэсэн мэдээ Москвагийн вангийн улсаас халин дэлгэрчээ. Монголчууд түүнийг илбэч гэжээ. Алексий Алтан Ордны зарлигч хатаныг эмчилж, нийслэлд халдан довтлох ажиллагааг зогсоов. Кино Москвагийн олон улсын 34-р кино наадамд оролцож, «мөнгөн Георгий» хоёр шагнал хүртэв. Шилдэг найруулал, эмэгтэй жужигчнийг шилдэг тоглолтыг ийн шагнасан байна. Түүнээс гадна Выборгод «Европыг харах цонх» 20-р кино наадмыг энэ киногоор нээжээ.