Америкийн цэрэг Афганиситан, Иракэд дайн эхлэснээс хойш согтууруулах унд их уух болсныг АНУ-ын ундэсний анагаах ухааны хүрээлэн тэмдэглэжээ. Дайн, стресс,архидал харилцан холбоотой. Архидал гаарч, армийн хүрээнээс хальж, ундэсний хямрал болж хувирч байна. Үүний уршгаар цэргийн гэр булийн гишүүд л хохироч байна.

Хүрээлэнгээс Пентагоны захиалгаар хийсэн судалгааны ур дунг нийтлуулжээ. Америкийн шинжээчдийн гунигт тоо баримтуудаас харахад хуурай замын ба Ундэсний гвардии, нөөц цэргийн 20 хувь нь үргэлж согттолоо ууцгааж байна. Энэ нь өдөр бур 200 грамм архи ууж байна гэсэн уг. Суулийн арван жилд америкийн армид үргэлж үүх хүмүүсийн тоо 35 хувиас 47 хуртэл өсөн нэмэгджээ.

Энэ асуудал америкийн армид аль хэдийнэ тулгарсан. Судалгаа шинэ онцгой зуйлийг илрүүлээгүй. Зөвхөн архидал гаарсныг тэмдэглэсэн гэж Вашингтоны цэргийн өмгөөлэгч Филип Кейв хэллээ. «Афганистан», Иракийн хам шинж» гэгч илэрч байна хэмээн америкийн сэтгэл зүйчид үзэж байна. Өнгөрсэн зууны 70-д онд вьетнамын дайнаас хойш ийн узэгдэл бас мэдрэгдсэн билээ. Аян замын цэрэг бухимдах нөхцөл байдалд нэрвэгддэг. Тэд сэтгэл санааны хүнд ачаалалыг арилгахын тулд их уудаг.

Сүүлийн тоо баримтуудаас харахад АНУ-ын армийн эмч, сэтгэл зүйчдэд хандсан хөөлсний цэргийн тоо 2003 оноос 2010 он хүртэл 56 хувиар өсөн нэмэгдэв. Иракийн дайн 2003 онд л эхлэсэн.

АНУ-ын армид алба хаах нь хунд хэцуу уйл хэрэг юм. Согтууруулах унд стрессийг арилгах эмийн хувьд хэрэглэх нь тун аюултай гэж «Архидал, мансууруулах бодисын эсрэг» оросын сангийн эмч Сергей Полятыкин хэлээд: «Согтуурулах унд ууж сэтгэл санааны ачаалалыг арилгах нь архидалаас бурэн шалтгаалах уршигтай. Гэрээгээр цэргийн алба хаах нь таван-арван жил үргэлжилж байгаа учир ийнхүү шалтгаалах явдал ямар нэг сэтгэлийн өвчин болж хувирдаг» гэв.

Пентагон АНУ-ын согтуу цэргийн үйлдсэн гэмт хэргүүдийг нуун далдлаж байна. 2007 онд International Herald Tribune сонины газар энэ тухай сүүлчийн мэдээ авчээ. Афганистан Иракэд үйлдсэн бух гэмт хэргийн 33 хүвь нь мансууруулах бодис ба архидалтай холбоотой нь тодров. Харин эдгээр цэрэгт мансууруулах бодис хэрэглэх буюу архи уухыг хатуу хориглосон юм. Энд «хуурай (согтууруулах унд огт уухгуй) ёс журам тогтоожээ. Гэвч америкийн цэрэг мансууруулах бодис буюу согтууруулах унд амархан олж байна гэж хэвлэл мэдээлсээр байна.