Өнөөдөр Владивостокод Номхон далайн флотын гол баазад ирсэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хучний «Вандегрифт» эскадрын мина зөөгч хөлгийг талх давс, цэцэг барин угтаж авлаа. Америкийн тэнгисчид дэлхийн 2-р дайны байлдаанд оролцсон зөвлөлтийн шумбагч онгоцыг байрлуулсан « Номхон далайн флотын байлдааны гавьяа» хөшөөнд цэцэг өргэв. «Вандегрифт» хелгийн багийн гишүүд Владивостокод энэ сарын 22 хуртэл аялаж, дурсгалууды нь сонирхон узнэ. Энэ намар Номхон далайн флот олон улсын хэлхээ холбоогоо идэвхжууллээ. Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн флотын сургалтын хэдэн хөлөг онгоц энэ сарын 16-17-нд Владивостокод зочлов. Японы өөрийгөө хамгаалах хүчний хэдэн хөлөг онгоц далайн дээрмийн эсрэг сургуульд Номхон далайн флоттой хамтран оролцохоор энэ сарын 23-нд Владивостокод очих юм.