Оросын муфтийн зөвлөл улс орныхоо лалын шашинтнуудад хандан өдөөн хатгалгад авталгүй, лалын жинхэнэ үг чанарыг өөрийн жишээгээр харуулахыг уриаллаа. Тэсвэр тэвчээртэй тайван зан үйлийг өдөөн хатгагчдын ажиллагааны өөдээс сөргүүлэн тавихыг тус зөвлөл уриалав.

Дэлхийн олон оронд эсэргүүцлийн тэмцэл хөөлгөөнийг үүсгэсэн лалын эсрэг кино сүүлийн өдрүүдэд оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба засгийн бүлгийнхний хэлэлцэх гол сэдэв болсон. Оросын Ерөнхий прокурорын газар түүнийг улс даяар үзүүлэхийг хориглох бодолтой байна.

Оросын лалын шашинтнуудын удирдах газрын 1-р орлогч дарга Альбир Крганов «ОДХ» радиод ярилцлага өгч, энэ кино Орост эмх замбараагүй байдал үүсгэхгүй гээд: «Үймээн дэгдээгч могойг хатгах мэт ажиллагаа явуулдаг гэж зенч Мухаммед хэлсэн билээ. Бид бузар булай өдөөн хатгалгын хариуд хууль ёсыг даган мөрдэх ёстой. Ёс суртахуун юу гэдгийг мэдэхгүй ичгүүр сонжуургүй хүмүүс шашинтнуудын сэтгэл санааг бузарлдаг. Нийгмийн байдлыг энх амгалан байлгахын тулд ийн этгээдүүдийн эсрэг хүүль ёсоор хатуу арга хэмжээ авах хэрэгтэй» гэж тэмдэглэв.

Харин Оросын эрх баригчид лалын шашинтнуудын ашиг сонирхолыг хүндэтгэж, лалын шашинг басамжласан киног хэвлэл мэдээллийн хэргслээр дэлгэрүүлэхээс сэрэмжилнэ гэж Оросын европын хэсгийн лалын шашинтнуудын удирдах газрын 1-р орлогч дарга Дамир-Хазрат Гизатуллин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Орост нийт 24-25 сая лалын шашинтан оршин сууж байна. Олонхи шашинтан суудаг оросын бүс нутгуудын удирдагчид өдөөн хатгах кино үзүүлэхийг хориглох саналыг дэмжсэн байна. Өдөөн хатгалгад автагдахгүй байхыг бид лалын шашинтнуудад энэ удаа танай радиогоор уриалж байна» гэв.

Тайван байх нь алмайран сууж, тэмцэл хийхээс татгалзах хэрэг биш гэж Дамир-Хазрат Гизатуллин блогдоо бичжээ. Түүний хэлснээр Орос улс ийм аюулыг сөрөн зогсох ёс суртахууны ба хууль зүйн нөөц, хэрэгсэлтэй байна.