АНУ Мьянма руу давшилж эхэллээ. Өчигдөр ерөнхийлөгч Барак Обама “мьянмагийн хаврын” билиг тэмдэг, сөрөг ардчилсан хүчний тэргүүн Аун Сан Су Чжиг Цагаан ордонд хүлээн авч албан бус байдалд уулзлаа. Урьд нь түүнтэй төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон уулзсан юм.

Түүнийг өндөр түвшинд хүлээж авснаараа Вашингтон зочиндоо томоохон аванс бичиж өглөө. Аун Сан Су Чжи үүнийг тэр дор нь өлгөн авч эзний сонорыг мялаах сайхан үг хэлээ. Дарангуйлагч нийгмийн бүрхэг үед од болон гялалзсан түүний дэмжлэгт баярлаж талархасны тэрээр Барак Обамад илэрхийлсэн байна. АНУ-ын хориг арга хэмжээ л цэргийхнийг төрийн эрхээс зайлахад хүргэсэн гэж Хиллари Клинтон мэдэгдсэн байна. Өнөөдөр Мьянмагийн ард иргэд өөрсдийн хувь заяагаа өөрсдөө шийдвэрлэх цаг ирлээ гэж тэр хэлээд, энэ эх оронч хөдөлгөөнийг удирдахад бэлэн байна гэдгээ ойлгууллаа.

Мьянма улсад цэргийхэн засгийн эрхийг булаан авсан 1988 оноос АНУ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Цэргийн хунттай явуулсан тэмцлийнхээ үеэр АНУ энэ улс дахь нөлөөгөө алдсан юм. Мьянма улстай улс төр, эдийн засгийн бүх харилцаагаа идэвхитэй хөгжүүлсөн Хятад улс бүх санаачлагыг гартаа авсан юм. Мьянма улсын нутгаар дамжин Энэтхэгийн далайд гарсан том үсрэлт Хятад улс хийсэн нь АНУ болон Барууныхны дургүйцлийг төрүүлсэн юм. Ийм учраас одоо АНУ тал алдалгүйгээр энэ улсын хоосон орон зайг аль болох хурдан эзлэхийг оролдож байна. Мэдээж хэрэг гол найдлагыг сөрөг хүчинд л тавьж тараана гэж Стратегийн судалгааны төвийн шинжээч Борис Волхонский үзэж байна: «Одоо л жинхэнэ тоглолт эхлэж байна. Аун Сан Су Чжи бол сөрөг хүчний томоохон төлөөлөгч юм. Түүнийг бүх үндэстний бодит удирдагч болгохын тулд Барууныхан боломжтой бүхнийг хийх болно. Одоогийн байдлаар сөрөг хүчин төрийн эрхэнд гарсан гэж хэлэхэд хэцүү, гэхдээ ирээдүйд тэрээр АНУ-ын хувьд “хөзөрийн цагаан хүн” байх болно. Тэд түүнийг засгийн эрхэнд гаргахын төлөө тэмцэх болно. Ийм маягаар Хятад улсын “зөөлөн өеөн дор” бас нэгэн талбарыг бий болгоно» гэж тэр ярилаа.

Өнөөдөр Вашингтон Мьянмагийн төр засаг болон сөрөг хүчинтэй зэрэг тоглож байна. Жишээ нь урьд нь хунтын засгийн газрын ерөнхий сайд Тейн Сейн бол АНУ-ын хувьд хүлээж авах ёсгүй хүн байлаа. Аун Сан Су Чжи АНУ-д айлчилах үеэр түүний нэр хүндийг өргөх үүднээс Тейн Сейний эсрэг авсан хоригоо Вашингтон цуцалсан байна. Мөн парламентын доод танхимын дарга Шве Маннанын эсрэг авсан байсан залхаан цээрлүүлэх арга хэмжээгээ өөрчилсөн байна. Тэрээр цэргийн хунтын гурав дахь хүн гэж тооцогдож байсан юм.

Энэ зун дипломат харилцаа тогтоож, хориг арга хэмжээний зарим хэсгийг цуцалсны дараа АНУ дарангуйлагч дэглэмийг өршөөж эхэлсэн юм. Мьянма улсын эдийн засаг, санхүүгийн салбар америкийн компаниудад нээлттэй болсон байна. Өндөөр тэнд хятадын капитал хэмжээ хязгааргүй эзэгнэж байна. Ардчилалын замд хийж байгаа дэвшил, хөгжил, либерал өөрчлөлтүүд хийж байгаатай холбогдуулан эдгээр хязгаарлалтуудыг зөөлрүүлж байгаа гэж Барак Обама тайлбарласан байна. Харин ОУШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев арай өөрөөр үзэж байна: «Энд АНУ-ын геополитикийн ашиг сонирхол гол үүрэг гйүцэтгэж байгаа. Энэ нь Хятадын улам хөгжиж байгаа сүр хүчийг тогтоон барихтай холбоотой юм. Энэ бүс нутагт АНУ Хятадаас бусад бүх улсуудтай харилцаагаа сайжруулахыг оролдож байгаа ба шаардлагатай болсон үед тэдний дэмжлэгийг хүлээх эсвэл төвийг сахисан байр суурийг баримтлуулахыг оролдох болно. Энэ үүднээс тэд Вьетнам, Энэтхэг улсуудтай харилцаагаа сайжруулж байна. АНУ-ын зүгээс Мьянмагийн хувьд явуулж байгаа алхамуудыг ардчилалд гаргаж байгаа амжилтыг өөгшүүлэх бус геополитикийн ашиг сонирхолын үүднээс хийж байгаа» гэж ойлгох хэрэгтэй юм гэж тэр ярилаа. Энэ жилийн хавар парламентын хугацаанаас нь өмнөх сонгууль болоход сөрөг хүчин ялалт байгуулсны дараа АНу Мьянма дахь өөрийн ашиг сонирхолын төлөө томоохон тоглоомыг эхлүүлсэн юм. Үүний хариуд Хятад улс тус улстай харилцаагаа улам нягтруулсан юм. Жишээ нь энэ долоо хоногт БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Банго айлчилсан байна. Хятад улс Мьянма улстай бүх салбарт тэр дундаа цэргийн салбар дахь хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх ёстой гэж тэр ярьсан байна. Тус улсын нутгаар дамжиж байгаа нефьт-хийн хоолойг хугацаанд нь ашиглалтад оруулах дээр онцгой анхаарал хандуулсан байна. Энэ хоолойг хятад, мьянмагийн хилээс Энэтхэгийн далай дахь боомт хүртэл тавьж байгаа юм.