Оросын нанобизнес хүчин чармайлтаа нэгтгэж байна. Үйдвэрийн газрууд салбарын ашиг сонирхолыг терийн байгууллагуудад ивээн дэмжиж, шинэ боловсруулалтыг оросын ба олон улсын зах зээлд гарган урагш ахиулах холбоог байгуулахаар шийдвэрлэв.

Орос улсад нано байна уу? Төрийн корпорацын тэргуун Анатолий Чубайс наноуйлдвэрийн газруудын их хурлыг нээж уг хэлэхдээ эл асуудалд хариулав. Орос улс 2007 онд Владимир Путины санаачилгаар «Роснано» төрийн корпорацыг байгуулж, тус салбарыг хөгжүүлэх бодлого баримтлан явуулж эхлэв. Тэр үеэс хойш салбар урагш ахиж, жилд 150 тэрбум рубль буюу 5 тэрбум орчим орлоготой болжээ. Энэ зах зээлийн барагцаалбал гуравны нэгэн нь Роснанод ногдож байна гэж корпорацын тэргуун Анатолий Чубайс сэтгуулчдэд мэдээлээд: «Үйлдвэрлэлийн хэр хэмжээ 2010 онд 1 тэрбум, 2011 онд 11 тэрбум рубльд болсон хийгээд энэ онд 25 тэрбум рубльд хүргэх бодолтой байна. Өсөн нэмэгдэж байгаа нь тод зүйл гэв.

Нанотехнологи эдийн засгийн янз бурийн салбарыг хамрав. Нефть боловсруулах ба химийн салбар давамгайлж байна.Суулийн үед Роснано корпораци зайн хураагуурыг зохиох төслийг хэрэгжүүлэхэд оролцсон. Энэ бутан хийгээр ажиллах асаагуур шиг жижиг багаж гар утас буюу гар компьютерыг 10-15 удаа цэгнэж мэднэ. Москвагийн их сургуулиас еер нэгэн теслийг санаачилсан. Энэ нь биологийн урт удаан уйл явцыг интернетээр удирдаж ажиглах микроскоп юм. Их сургуулийн химийн ба физикийн факультетын профессор Игорь Яминский химийн салбарын мен ба еер боловсруулалтын тухай мэдээлэхдээ: «Биологи, анагаах ухаан, материал судлалд зориулсан магадлан шинжлэх нанобагажийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх нь бидний гол тесел юм. Энэ төслийн хүрээнд янз янзын цуврал багаж зохион бутээсэн. Эдгээр нь дээд зэргийн цэнэг бухий хамгийн хурдан микроскоп, атомын жинлуур, шуурхай онош тавих авсаархан багаж зэрэг» гэв.

Ойрын хоёр жилд Орост 12 нанотев ажиллаж эхлэнэ. Ийн анхны тевийг энэ оны шувтаргаар Казанид байгуулж дуусах юм.Еер хэдэн тев Москвагийн ба Ленинградын мужууд түүнчлэн Сибирь, Уралд ажиллана. Эрдэмтэд эдгээр тевд теслуудээ зохион туршиж, лабораторийн их үнэтэй багажийг хэрэглэхгуй байж их хэмжээний хөрөнгө хэмнэх юм. Энэ нь Орост нанотехнологийн хөгжилд шижим түлхэц үзүүлнэ.