Орос улс боловсролтой хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүний байр эзлэж байна. Оросын 25-аас 64 нас хуртэлх оршин суугчдын 54 хувь нь дээд болосролтой. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас эдгээр тоо баримтыг нийтлүүлжээ. Канад Израиль хоёр мен үзүүлэлтээр Орос улсын дараа орж байна. «ОДХ» радиогийн шинжээчид оросын их шаардагдаж байгаа мэргэжилтнүүдийн талаар өгүүлнэ.

Дээд боловролтой хүмүүсийн дийлэнх олонхи нь инженер, программ зохиогч зэрэг техникийн мэргэжилтнууд юм. Оросын мэргэжилтнуудийн мэдлэг боловсролын тувшин нэлээд өндөр учир техникийн их дээд сургууль төгсөгчид Орост төдийгүй гадаадад ажил олж байна гэж KeIIIy Servies компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Косов хэлээд: «Манайд дээд боловсролын байгууллагууд их сайн хөгжсэн. Ажиллаж байгаа дийлэнх олонхи хүмүүс дипломтэй. ШУТ, мэдээллийн технологийн талаархи мэргэжилтнүүд болон эрдэм шинжилгээний ажилтнууд их шаардагдаж байна. Эдгээр нь зохих мэдлэгтэй гадаад хэл мэддэг хүмүүс юм. Шилдэг мэргэжилтнууд дэлхийн ямар ч улсад шаардагдана» гэв.

Оросын мэргэжилтнууд овсгоо самбаагаараа алдаршсан. Иймээс тэд хэвшмэл бус сэтгэлгээтэй мэргэжилтнүүдийн хувьд гадаадад шаардагдаж байна. Ялангуяа орчин цагийн технологийн салбарт илуу их шаардагдаж байна гэж Head Hunter компанийн судлалын албаны удирдагч Глеб Лебедев хэлээд: «Манайд техникийн боловсрол уламжлал ёсоор сайн хөгжилтэй байна. Ялангуяа онолын талаар их хүчтэй. Манай программистууд бусдаас илүү мэдлэг чадвартай. Программчлах ажил үндэсний онцлоггуй нэгдсэн стандарттай . Манай математикч, физикчид бас хүчит мэргэжилтнууд юм» гэв.

Оросын оршин суугчдын сэтгэл санаа амжилт гаргахад бас нөлөөлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн бараг бух төгсэгч мэргэжил эзэмших төдийгүй мэдлэг боловсролтой болохын тулд их дээд сургууль буюу коллежэд элсэж байна гэж ОХУ-ын Олон нийтийн танхимын гишүүн Ефим Рачевский хэлээд: «Манай хүүхэхд залуучууд сурах хүсэлтэй байдаг. Багш нарын урам зүтгэл хэмээх үузэгдэл урьдын адил байсаар байна. Соёлын хувьсгалын үед боловсрол бүх нийтийн үнэ төлбөргүй болсон нь бас нэг давуу тал юм. Их дээд сургуулийн сургалт хэсэгчлэн төлбөртэй болсон ч сурахыг эрмэлзэж байна» гэв.

1-р ангийн оюутан ажиллах боломжтой байгаа нь оросын дээд боловсролын системийн бас нэг нааштай тал юм. Оюутнууд өдөр хэдэн цаг суралцаад ажилладаг. Үүний үр дүнд тэд сургалтынхаа шувтаргаар туршлага мэргэшилтэй мэргэжилтэн болдог.