Лалын шашны жихадыг шүүмжилсэн нийгмийн реклам Нью-Йоркт бий болно. Энэ реклам нь “байж боломгүй үг хэллэг” хэрэглэж байгаа тул үүнийг гаргуулахгүй гэж энэ аврага том хотын захиргаа эхлээд эсэргүүцсэн байна. Харин энэ рекламны эзэн “Америктийн эрх чөлөөг хамгаалах” санаачлагын байгууллага шүүхэд хандаж ялалт байгуулсан байна. Төр засгийн дургүйцлийг төрүүлж байгаа энэ рекламд “Соёл иргэншил болон зэрлэгүүдийн хооронд болж буй дайнд соёл иргэншлээ дэмж! Израилийг дэмж! Жихадыг ялан дийлэх болно!” гэж бичсэн байна. 9-р сарын 23-наас эхлэн нью-йоркын хэдэн арван буудлуудад энэ реклам бий болох юм. Энэ рекламыг гаргуулахгүй байхыг лалын хэд хэдэн байгууллага Нью-Йоркын төр засагт уриалаад байна. АНУ-ын “Лалууд буруугүй” киноноос болж лалын ертөнцөд эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон билээ.