Сирийн сөрөг хүчний дайнчид, засгийн газрын цэргүүд ялалтад хүрэхийн тулд эцсээ хүртэл байлдахад бэлэн байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Нью-Йорк хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Сирийн ард түмний сэтгэл санааг илэрхийлж чадах улс төрийн яриа хэлэлцээ хийж эхлэхийг сөргөлдөж байгаа талуудад тэрээр уриаллаа. Цэргийн арга хэрэгсэлээр хямралыг шийдвэрлэж чадахгүй гэж Пан Ги Мун онцлон тэмдэглэлээ. Ирэх долоо хоногт НҮБ-ын ЕА-н чуулган хуралдсны дараа НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөгөө сирийн төр засагт танилцуулах болно гэж тэр ярьсан байна. Тус улсын нийслэл Дамаск хотыгн ихэнх дүүргүүд аюулгүй болсон ба тэднийг армийн харуул болон цагдаагийн хүчнийхэн хамгаалж байна гэж Сири улсаас мэдээлж байна. Дамаск хотын дүүргүүдэд дахин үзэгдэж эхэлсэн алан хядагч дээрэмчдийг сүүлийн 48 цагт бут цохисон гэж мэдээлэлийн албаны “Аль-Ватан” алба мэдээлсэн байна. Алагдсан болон бривчлагдсан хүмүүсийн дунд арабын улсууд болон ази тивийн улсуудаас гаралтай хөлсний алуурчид байна гэж тус агентлаг мэдээлсэн байна. Тус улсын хойд нутгийн Халеб хотод алан хядагчдын эсрэг явуулж байгаа ажиллагааг улам өргөжүүлж байна. “Сурия” телевизийн сувгийн мэдээлж байгаагаар засгийн газрын цэргүүд Ханнано, Саххур, Суккари, Бустан-эль-Каср хотуудад үлдсэн дээрэмчдийн үлдэгдэлүүдэд цохилт өгсөөр байна. Засгийн газрын цэргүүдэд нутгийн оршин суугчид идэвхитэй туслаж байна. Түркийн хилээс Халеб хот руу явж байсан дайнчдын гурван автобусыг устгаж, зэвсэгтэй ачааны машинуудыг Шейх-Наджар аж үйлдвэрийн дүүрэгт олзолж авсан байна.