2013-2015 онуудын холбооны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг ОУ-ын засгийн газар өнөөдөр хэлэлцэнэ. Холбооны төсвийн үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхгүй гэж Сангийн яамны сайд Антон Силуанов сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Түүний тооцож байгаагаар 2013 оны төсвийн хомсдол ДНБ-тэй харьцуулахад 0,8%-тай байх ба 2014 онд 0,2% болж ОУ 2015 он гэхэд “төсвийн хомсдолгүй” болох юм байна. Үүнээс гадна 2015 онд нефть хийн хомсдолын хэмжээ ДНБ-ий 10,7%-иас 8,5% хүртэл буурах юм байна. ДНБ-ий хэмжээ 66,5 триллион рубль болно гэсэн таамаглалын үндсэн дээр 2013 оны холбооны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцоолсон байна.