Маргаантай байгаа арлуудын эргэн тойронд үүсээд байгаа сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулж, АНД-д түгшүүртэй байдал үүсгэхгүй байхыг Япон, Хятад улсуудад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун уриаллаа. Тус бүс нутагт болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа гэж ерөнхий нарийн бичгийн дарга өчигдөр НҮБ-ын төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Дяоюйдао буюу Сенкаку ольтриг арлуудын эзэн япон гэр бүлийнхнээс гуравыг нь Японы засгийн газар 9-р сарын 11-нд худалдаж авсан юм. Энэ үйл ажиллагааг Бээжин БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж байна гэж үзсэн ба төр засгаас нь хатуу шүрүүн мэдэгдэл гаргаж, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсон юм. Маргаантай арлуудын талаар гаргасан шийдвэрээ цуцлахыг БНХАУ-ын төр засаг Токиод уриалсан байна. Газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр улсын ГХЯ-дын тэргүүнүүдийн түвшинд уулзалт зохион байгуулахыг Японы төр засаг Хятад улсад санал болгосон байна. Энэ сард болох НҮБ-ын ЕА-н хуралдааны үеэр Япон улсын ерөнхий сайд Коитиро Гэмбаг хятадын мэргэжил нэгт Ян Зечитэй уулзуулах талаар Токио хүчин чармайлт гаргана гэж японы “Майнити симбун” сонинд бичсэн байна. Бээжин маргааныг нэг тийш нь болгохын тулд боломжтой бүх хувилбарыг ашиглахад бэлэн байна, тэр дундаа цэргийн арга хэрэгсэлийг хэрэглэхэд ч бэлэн гэж Хядадын БХЯ-ны сайд Лян Гуанле өчигдөр мэдээлсэн байна. Гэхдээ энэ асуудлыг дипломат аргаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна гэж тэр бас хэлсэн байна.