“Хятад давшиж байна. Болгоомжтой бай!” гэсэн уриан дор АНУ-ын Конгрессийн тагнуулын хороо хятадын Huawei, ZTE компаниудын эсрэг хэрэг дэгдээлээ. Энэ компаниуд бол америкийн зах зээл дээр сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлдэг тэргүүлэх компаниуд юм. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын хуралдаан дээр тэднийг арилжааны тагнуулын ажиллагаа үйлдсэн гэж буруутгасан байна. Тэгэхдээ хуралдаан бол шүүх ажиллагаа биш, талууд өөр өөрийнхөө байр суурийг хамгаалаад үлдсэн байна.

Конгрессийн гишүүд болон орон нутгийн өрсөлдөгчид болох Cisco, Motorolla компаниуд Huawei компанийг өөрсдийн хийсэн сүлжээний тоног төхөөрмжийг ашиглан нууцлалтай мэдээллийг олж авхаар оролдсон гэж буруутгасан юм. Тус компанийн дэд ерөнхийлөгч Чарльз Дин энэ буруутгалыг няцаалаа. Ямар нэгэн эдийн засгийн тагнуулын ажилд оролцох болон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах зүйл үйлдэх нь манай компанийн хувьд тэнэг асуудалд болно. Ажил хэргийн амжилт бүхнээс дээгүүр байх ёстой гэж тэр мэдэгдсэн байна. Харин ZTE компанийг Хятад улсын засгийн газартай нягт хамтран ажилласан гэж сэжиглэсэн байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч Жень Чжэньфейгийн өнгөрсөн амьдрал америкийн улс төрчдийн анхаарлыг татсан байна. Тэр ХАЧА-ийн бэлтгэл офицер юм. Энэ компани нь Хятадын засгийн газартай нягт хамтран ажилладаг гэсэн ихээхэн хардлага байгаа гэж тагнуулын хорооны дарга Майкл Роджерс мэдэгдсэн байна. Учир нь америкийн IT компаниудад ашиглаж байгаа тэдний тоног төхөөрөмжүүдэд тагнуулын функцууд байрлуулсан байж болох юм.Манай компани бол үнэхээр бие даасан компани, БНХАУ-ын засгийн газар манайд хэзээч хандаж байгаагүй гэж ZTE компаний дэд ерөнхийлөгч мэтгэсэн байна. Тэдний супер аюулгүй байдлыг тогтоолгохын тулд тоног төхөөрөмжүүдэд бие даасан тест явуулья гэж энэ хоёр түшмэдүүд мэдэгдсэн байна.

“Баригдаагүй л бол хулгайч биш” гэж Улс төр нийгмийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. “Сонсох аппарат” тавих нь нууц мэдээлэл олж авах хамгийн шалгарсан арга юм. Энэ бол хятадын ч бүтээсэн зүйл биш: «Зөвлөлтийн үед “сонсох аппаратыг” Барууныхан тавьдаг байсан юм. Харин 30 жилийн дараа Дорнодод хэрэглэж эхэлсэн юм. Барууныхны хувьд энэ бол жирийн л үзэгдэл. Тэгэхдээ барууныхан буцах шидүүрийн хууль дандаа үйлчилдэг гэдгийг ойлгох ёстой. Өөрсдөө “сонсох аппарат” тавих нь жирийн үзэгдэл, харин бусад хүмүүс тавих нь байж болошгүй зйүл гэж бодож болохгүй шүү дээ. Та нарын эсрэг хэзээ нэгэн цагт “сонсох аппарат” тавина гэдгийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй шүү дээ» гэж тэр ярилаа.

Конгрессийн хуралдаан бол хятадын капиталыг америкийн зах зээлд оруулахын эсрэг хийсэн үйлдэл гэж шинжээчид үзэж байна. АНУ дахь хятадын компаниудын хийсэн хэлэлцээрийн нийт хэмжээ энэ зуны эцэс гэхэд 7,8 тэрбум долларт хүрсэн юм. Арван хоёрдугаар сар гэхэд энэ хэмжээ 9 тэрбум болно гэж үзэж байгаа юм. Huawei, ZTE компаниуд зах зээл дээр бүр түрэмгий байгаа юм. Эдгээр компаниуд америкийн зах зээл дээр гарч эхэлсэн нь телекоммуникийн бүтээгдхүүний дэлхийн зах зээл дээр хязгаар гаргасан юм. Үүнээс үүдээд л сэжиглэх, үл итгэх байдал үүссэн юм. Америкийн үйлдвэрлэл техникийн компаниудыг хятадын энэ хоёр компани худалдаж авах гэсэн хэд хэдэн оролдлогыг төр засгийн зүгээс таслан зогсоож байгаа юм. Ийм учраас л энэ хоёр компани төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооны хараанд ороод байгаа юм. Энэ хороо өөрийн үйл ажиллагаагаа танилцуулахын тулд л энэ хуралдааныг хийлгэсэн бололтой. Мэргэжлийн өндөр хэмжээнд байгаа гэж онгирох арай л болоогүй бололтой. Тэгэхлээр “тагнуул хийсэн тухай шуугиан нь” парламентын гишүүдийн хуралдаанаар шийдэх асуудал бус шүүхийн байгууллагын шийдэх асуудал байх ёстой бизээ.