2012 оны 5-р сарын 9-нд оросын Сухой Супержет-100 нисэх онгоц хүний хүчин зүйлээс болж сүйдсэн тухай мөрдөн байцаах ажиллагаанд оролцсон мэргэжилтэн РИА Новости агентлагад мэдээлжээ. Түүний хэлснээр нисэх онгоцны техникийн систем хэвийн ажиллаж байсан. Хоёр талын төлөөлөгчид өнөөдөр Индонезид зохих протоколд гарын үсэг зурав. Одоо Москва Жакарт хоёр гарын үсэг зурсан баримт бичгуудийг янз буийн байгууллагад уялдуулан зохицуулах ёстой. Ослын албан ёсны шалтгааныг 10-р сарын сүүлээр зарлана. Энэ оны 5-р сард түүхэндээ анх удаа азийн зургаан улсад үзүүлэн танилцуулах аялал хийсэн Сухой Супержет- 100 нисэх онгоц Индонезид Салак нурууг мөргэв. Онгоцонд байсан 45 хун түүний дотор оросын найман иргэн амь үрэгджээ.