Дэлхийн анхны усанд шумбагч нохой ОУ-д байдаг юм. Тэр Бонифация гэдэг нэртэй юм. Бонифация хоёр жилийн өмнөөс дэлхий дахинд нэртэй болсон юм. Номхон далайн эргийн оросын Приморье хотод байдаг усанд шумабагч-нохойн тухай яг тэр үед сэтгүүлчид сонирхож эхэлсэн юм.

Энэ такс үүлдрийн нохойн эзэн нь мэрэгжлийн усанд шумбагч, биологч Сергей Горбунов гэдэг хүн байдаг юм. Дөрвөн хөлтэй найзаа усанд шумбахдаа цуг авах санаа түүнд гэнэт төрсөн юм. Эзэн нь гэнэт усанд ороод алга болохоор нохой маш их санаагаар унаж эзнээ хайдаг юм гэж Сергей Горбунов ярьж байна: «Бид олуулаа болоод цөөхүүлээ усанд шумбахаар явахад миний нохой хамгийн түрүүнд завин дээр үсрэн гардаг юм. Усанд шумбагчид усанд ороод алга болонгуут нохой маань маш их санаа нь зовж сандардаг юм. Эзэн нь найз нөхөдтэйгээ хажууд нь байж байсанаа гэнэт алга болох нь түүний хувьд маш ойлгомжгүй зүйл байдаг юм» гэж тэр ярьж байна.

Ер нь нохойгоо хаана ч явсан цуг байлгая гэж шийдээд Бонифациядаа зориулан усанд шумбадаг хувцас хийж өгье гэж шийдсэн юм. Тэгээд дөрвөн хөлтэй гидро хувцас хийж өгсөн юм. Оросын далайчдын өмсдөг дотуур хувцасанд тохируулж усанд шумдаг хувцсыг оёуулсан юм. Толгойд нь зориулж тусгай тунгалаг орг шилээр баг хийлгэсэн ба түүнд агаар орох клапан байрлуулсан юм.

Энэ хувцасыг өмсгөх нь Бонфацияд таалагддаг гэж хэлхэд хэцүү юм. Хувцсыг нь өмсгөхдөө эзэн нь жаахан мах өгч хуурдаг байна. Толгойд нь өмсгөдөг тусгай багыг бас зөвхөн агаар амьсгалахад биш хажуугаар нь амттай зүйл өгөхөд зориулсан нүхтэй хийсэн байна. Ийм учраас нохой маань нэг и х сандардаггүй юм гэж Сергей Горбунов ярьж байна: «Нохой маань тунгалаг багны цаанаас эзнийгээ харж байгаа учир тайван байдаг юм. Тэр усан дор тэгтлээ их сандардаггүй гэж би бодож байна. Мэдээж хэрэг хувцаснаасаа болж жаахан эвгүй байдаг байх гэхдээ ямарч гэрэл гэгээгүй нүхэнд байснаас дээр л байгаа шүү дээ гэж» тэр ярилаа.

Үнэг болон доргыг нүхнээс нь чирч гаргах зорилгоор бий болгосон такс үүлдрийн нохой усан дор сэлдэг болно гэж ямарч хүний толгойд ороогүй л байхгүй юу. Шинэ нөхцөл байдалд нохой хэрхэн дасан зохицож байгааг биологч Сергей Горбунов анхааралтай ажиглаж байна. Усанд шумбагч хүний шумбах хамгийн гүн нь 45 метр байдаг юм. Нохой шумбаж чадах хамгийн гүнийг тэр тодорхойлохыг хүсэж байсан. Ер нь усанд шумбах гидро-хувцсыг муур болон бусад гэрийн амьтадад зориулан оёж болно гэж Сергей үзэж байна. Хамгийн гол нь амьтдыг хүчирхийлж болохгүй.

Харин Бонифация эргийн нар шарлагын газраар дураараа гүйж биеэ шарж байгаа хүмүүс болон усанд шумбагчдыг харан хуцан давхиж байна. Дэлхийд алдартай болсон нохой маань нохойн амьдралаараа амьдарч, хамгийн гол ажил болох хүний үнэнч нөхөр байх үүргээ биелүүлсээр газар үнэрлэн шогшиж явнаа...