Монгол,Оросын зэвсэгт хүчний сургууль 9-р сарын 21-нд БНБуриад улсын Хиагт хот орчмын Оросын дорнод цэргийн тойргийн Бурдуны буудлагын талбарт гараа авна.Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албаны удирдагч хурандаа Александр Гордеев хэлэхдээ: «Оросын Дорнод цэргийн тойргийн 300 орчим, Монгол улсын 250 цэргийн албан хаагч «Сэлэнгэ-2012» цэргийн сургуульд оролцох юм. Монголын цэргийн албан хаагчид зэвсэг техниктэйгээ хамт сургуульд ирнэ. Эдгээр нь мотобуудлага, танкийн анги салбар, зенит-пуужингийн ба миномётын суман юм. Оросын талаас ч мен адил суман болон «Град» тийрэлтэт систем, «Гвоздика» их бууны өөрөө явагч техник оролцоно. Ийн зэвсэг техникийг орос-монголын хамтын цэргийн сургуульд анх удаа ашиглана. Хоёр талаас 100 гаруй нэгж байлдааны ба тусгай техник цэргийн сургуульд оролцоно» гэв.

Орос-монголын цэргийн сургууль 5 дахь удаагаа явагдаж байна. Сургууль Монгол, Орост ээлжлэн явагддаг. Эхний хоёр сургуулийн зорилго НУБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах байлдааны зэвсэг техникийг засварлаж сэргээхэд оршиж байсан бол дараачийн цэргийн хоёр сургуулийн үеэр монголын ба оросын цэргийн албан хаагчид террористуудыг хоргуй болгох ажиллагааг сургуулилав. «Сэлэнгэ-2012» сургууль ч террорын эсрэг шинж чанартай байна: «Хурандаа Гордеев цааш нь хэлэхдээ сургуулийн төлөвлөгөөг боловсрулсан. Чухам ямар явцтай болохыг сургуулийн эхээр зарлана. Энэ удаагийн цэргийн сургууль террорын эсрэг шинж чанартай болохоос өөр зуйлийг дурдах эрхгуй. Монголын талын хүсэлтээр цэргийн сургуулийн уйл явцыг уьдчилан боловсруулсан. Харамсатай нь олон улсын терроризмын асуудал өнөө дэлхийд тулгарсан. Ийн хөнөөлт ажиллагаа хаана ч явуулж мэднэ» гэв.

Өнгөрсэн онд Монголын нутаг дэвсгэрт Таван –Толгой сургалтын төвийн сууринд явагдсан «Сэлэнгэ» цэргийн сургуулийн явцад дээрмийн булгуудийг хамтран буслэн устгах ажиллагааг сургуулилсан билээ. Энэ удаагийн сургуулийн тодорхой агуулга, явцыг хоёр өдрийн дараа зарлан мэдээлэх юм.