«Гэм зэмгүй лалын шажинтнууд» киног эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн лалын дахин даяар өрнөсэн нөхцелд «аль-Каидагийн» туг, бэлэгдэл тод харагдах болсон. Египетэд Осама бин Ладеныг сайрхан магтсан хумуус эсэргуцэгчдэд нэгдэв. Даваа гаригт залуучууд цугларч, « Бид бугд Осама болсныг Обама чи мэдэж байна уу?» гэж хашгирав.

Энэ нь хэт даврагч сулжээ толгойлогч нь амь үрэгдснээс хойш ч бус нутагт нөлөө үзүүлсээр байна гэсэн уг юм уу? Эсвэл сэтгэл хэт догдлож АНУ-ыг их гомдоохыг аль байдгаараа оролдож байгаа өрийн лалын шажинтнууд хэт даврагсдын тугийг ширүүн авч мандуулж байгаа юм уу?

Дээрх хоёр хувилбарын аль нь ч байж болно. Хэт даврагч байгууллагууд илүү хүчтэй болсонтой холбоотой аюулыг дутуу үнэлж болохгуй гэж Ойрхи Дорнодын бус нутгийн талаархи шинжээч Виктор Надеин-Раевский үзэж байна. Тэрээр хэлэхдээ: « «Аль-Каида» бол эвлэршгүй дайсан юм.Түүнтэй үхтлээ тэмцэнэ гэж АНУ-д ярьцгааж байна. Гэвч бид хоёр тал практик хэрэг дээр үйл ажиллагаагаа зэрэг нийцүүлэн явуулсныг нэг бус удаа харсан. Тэд Афганистанд зөвлөлтийн цэргийн эсрэг хамтран тэмцэв. Ливи улсад ч «Аль-Каидагийн» нэг терлийн байгууллагууд НАТО эвсэлтэй нэгдсэн фронтоор тэмцсэн. Мэдээжээр АНУ ба «аль-Каида» маягийн байгууллагуудын стратегийн зорилго өөр өөр байна. АНУ эрчим хүчний их нөөцтэй стратегийн чухал ач холбогдолтой Ойрхи Дорнодыг хяналтдаа бурэн авахыг санаархав. Радикал салафитууд энгийн БНУлсуудыг устгаж, оронд нь Афганистаны талибуудын эрний маягийн лалын шажинт дэглэмуудийг байгуулахыг санаархсан. Эдгээр санаархал бус нутгийн терийн байгууллагуудыг эвдэн сүйтгэхтэй холбоотой. Энэ талаар АНУ-ын ба салафит радикал сүлжээний зорилго нийцэж байна. Иймээс бус нутагт радикал байгууллагуудтай унэн чанартаа тэмцэж эхлээгуй. Одоо Сирид АНУ «аль-Каидатай» эвсэн сулбэлдсэн нь уунийг ахин тусган харуулж байна» гэв.

Тоймч Евгений Ермолаев Сири улсын байдалд анхаарлыг хандуулан хэлэхдээ: «Урьд АНУ «аль-Каида» Сирид байгааг тоомсорлохгуй байсан. Ард түмэн л дэглэмд дүргүйцэж байна гэж ярьцгаав. Гэвч үнэн хэрэг дээр АНУ «аль-Каидагийн» тулаанчид Сирид аль хэдийнэ байлдан дайтаж эхлэснийг мэдэж байсан юм. Сирийн сөрөг хүчинтэй хамтран ажиллахдаа «аль –Каидагийн» террористуудтай эвсэн сулбэлдэж ул болохыг АНУ иш ундэс болгосон гэж энэ оны 8-р сард Терийн департаментын төлөөлэгч Виктория Нуланд мэдэгдсэн билээ. Энэ нь ямар учир агуулгатай мэдэгдэл вэ? АНУ энд еерийн ажилтай. « Аль -Каида» бас өөрийн ажиллагаа тусдаа явуулах ёстой гэсэн мэдэгдэл юм уу? Харин хоёр тал Сирид холбоотон болсон. АНУ ба радикал салафитууд цаашдаа уйл ажиллагаагаа нэг зэрэг явуулах бололтой. АНУ Ираныг бус нутаг дахь өөрий нь гол дайсан гэдэг. Тэд ирээдүйн ажиллагааныхаа суурь тавихын тулд бус нутгийг «цэвэрлэж» болзошгуй. Иймээс Турк болон Персийн булангийн арабын орнуудын аюулгүй байдал бүрэн хангагдсан хэмээн үзэж болохгүй. Энд «аль –Каидаг» эвдэн сүйтгэх хэрэгслийн хүвьд хэрэглэж мэднэ, АНУ-ын ямар ч алхамыг зэвүүцэж байна гэж салафитууд чанга хашгирдаг. Одоо лалын эсрэг гэгч киноны талаар тийм байна.Гэвч Вашингтон ба хэт даврагч сулжээний зорилго урьд өмнө ч одоо ч нийцэж байна. Америкийн эсрэг цуглаан жагсаалын үеэр харагдах «аль-Каидагийн» туг хэнийг ч төөрөгдүүлэх ёсгүй» гэж хэлсэн.