Өнөөдөр Оросын буддын шажны төв Буриадын Иволгины дацанд Итгэл хамба мэндэлсний 160 жилийн ойг тохиолдуулан мөргөл үйлдэж байна. Түүнчлэн «цогцос нь огт муудаагуй» ламыг хун төрөлхтөнд ахин үзүүлсний 10 жилийн ойг тэмдэглэж байна гэж буддын уламжлалт сум хийдийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Одоогоос яг арван жилийн өмнө Итгэл хамба ламын цогцос 75 жил байсан авсыг газар дороос дээшээ гаргасан билээ. Цогцос нь огт муудаагүй байна. Ёслолын мөргөл уйлдэж, Мандалыг хамбад өргөсний дараа Иволгийн дацаны 5 мянга гаруй суудалтай цэнгэлдэх хүрээлэнд «Итгэл хамбын наадам» болно. Энэ спортын баярын үеэр нум сум харвах ба морин уралдаан, бөх барилдаан зэрэг буриадын спортын үндэсний гурван төрлөөр өрслөдөх юм. Түрүүлэгсэдийг хэдэн хониор шагнана.