Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2013-2015 оны төсвийн төслийг хэлэлцсэн зөвлөлгөөн дээр хэдэн сайдыг шүүмжлэв.Путин сонгуулийн өмнө авсан үүрэг нь тусгагдсан зарлигууды нь хэрхэн биелүүлж байгаад сэтгэл дүндүүр байна. Тухайлбал тэрээр Бус нутгийн хөгжлийн ба Хөдөлмөрийн яамны тэргүүн нарт донгодох хүсэлт ерөнхий сайд Медведевэд тавьжээ. Бараг бух чиглэлээр биелуулэх зорилтуудыг зарлигуудад тодорхойлсон гэж төрийн тэргүүн тэмдэглэв. Хэдэн зорилтыг биелүүлээгуйд тэрээр анхаарлыг хандуулав. Тухайлбал өчигдөр ОХУ-ын сангийн яамнаас зарласан 2013-2015 оны холбооны төсвийн төсөлд 2013 оны төсвийн алдагдлыг багасгасан байна. Путины хэлснээр засгийн газарт хэлэлцүүэлэхээр оруулсан төсөл сонгуулийн өмнө нийгмийн хөгжлийн асуудлаар дэвшүлсэн саналуудыг хэрэгжүүлэх боломж олгохгуй. Сангийн яам тэтгэврийн шинэтгэлийг харгалзалгуй 2013-2015 оны холбооны төсвийн төслийг зохиосон нь гайхал төрүүлснийг ерөнхийлөгч тэмдэглэв. « Эдийн засгийн гол нэгэн зорилтыг биелүүлэлгүй ирэх ба дараачийн жилүүдийн тесвийг бурдуулж болно гэж уу?» гэж ерөнхийлөгч Путин онцлов. Төрийн тэргүүн уйл ажиллагааг нь хойшид ч ажиглахад засгийн газрын гишүүдийн анхаарлыг хандуулав.