Японы тэнгис дэх Японтой маргалдаж байгаа Токто(Такэсима) арлууд чухам ямар улсад харьяалагдах асуудлыг Нью –Йоркод НҮБ-ын ЕА дээр хөндэх бодолтой байна гэж Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Сон Хван мэдэгдэв. НҮБ-д олон улсын эрх зүйн зарчмын үндсэн дээр маргаан үүсгэсэн арлуудын асуудлын шийдвэрийг олохыг хичээнэ гэж дипломат ажилтан хэлжээ. Тэрээр японы колоничлолын үед ажиллахад хүчээр албадсан солонгосын иргэдийн эрх зүйн статусыг бас хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. БНСолонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак 8-р сард Токто арлуудад айлчилснаас хойш Япон Өмнөд Солонгосын хоорондын харилцаа эрс хурцдав. Үүний улмаас талууд цэргийн солилцоо, санхуугийн асуудлаархи яриа хэлцээгээ тур зогсоожээ.Энэ сарын эхээр Өмнөд Солонгос маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо эргийн манааны цэргийн сургууль явуулсныг Япон дипломат сувгаар эсэргүүцэв.