АНУ-ын БХ-ын сайд Леон Панеттагийн БНХАУ-д хийж байгаа айлчлал Хятад АНУ-ын хоорондын цэргийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж өнөөдөр БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин Бээжинд айлчилж байгаа АНУ-ын БХ-ын сайд Леон Панеттаг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдэв. « АНУ БНХАУ хоёр Азин Номхон далайн бус нутагт нийтийн олон зорилттой. Хоёр улс харилцан ажиллагаагаа сайжруулж мэднэ « гэж Панетта өөрийн хариуд мэдэгдлээ. Даваа гаригт Хятадад хурэлцэн очсон АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта өчигдөр Хятадын БХЯ-ны тэргүүн Лян Гуанлетай хэлэлцээ хийв. Хоёр орны цэргийн тусгай газруудын тэргүүн нар сүүлийн үед Бээжин Токиогийн хоорондын санал зөрөлдөөнийг гааруулсан Дяоюйдао арлуудын тойрны байдлыг авч үзэж хэлэлцсэн байна. Панетта Пентагоны толгойлогчийн хувьд Ази Номхон далайн бус нутгийн орнуудаар анх удаа аялаж байна. Тэрээр Японд айлчлав. Хятадад айлчилж дууссныхаа дараа Шинэ Зеландид хүрэлцэн очно.