Пакистанд америкийн эсрэг тэмцэл хөдөлгөөн үргэлжилж байгаа учир АНУ-ын бух ерөнхий консулын газрыг хаажээ. Элчин сайдын яам виз өгөхгүй байна гэж Төрийн департаментын албан ёсгы төлөөлэгч Виктория Нуланд мэдээллээ. Дипломат төлөөлөгчдийн газрын бух ажилтны аюулгуй байдлыг хангасан гэж тэрээр нэмж хэллээ. Зөнч Мухаммедыг басамжласан» Лалын шажинтнуудын гэм зэмгүй байдал» киног эсэргүүцсэн жагсаал араб дахинд үргэлжилж байна. Жагсагчид Пакистан, Йемен, Ливан, Ливи ба бусад улсад цагдаа нартай мөргөлдсний улмаас хэдэн арван хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархджээ.