Үрьд шөнө японы Кобе хотноо хятадын сургуулийг галдан шатаахыг оролдов. Туймрийг тэр даруй сөнөөсэн байна. Хэлмэгдэл хохирол гараагуй гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Сургуулийг шатаах гэсэн оролдлого Хятадад японы эсрэг жагсаалууд үргэлжилж байгаатай холбоотой гэж э явдлыг мөрдөн байцааж байгаа мэргэжилтнүүд үзэж байна. ИТАР-ТАСС агентла- гийн мэдээлснээр 2010 оны 9-р сард чухам энэ сургуулийн хамт олныг утсаар айлган сурдуулсэн билээ. Японы эргийн манааны алба хятадын загас агнуурын хөлгийг Сенкаку арал орчимд саатуулсны дараа сургуулийн байшингийн цонхыг эвджээ. Сенкаку (Дяоюйдао) арлуудын тойронд Япон БНХАУ-ын хооронд маргаан үүсэв. Өнгөрсөн долоо хоногт Токио Сенкаку хэдэн арлыг эздээс нь худалдан авсан учир японы эсрэг жагсаал Хятадад бараг долоо хоног үргэлжилж байна.