Өнөөдөр Хятад улс навигацийн хоёр хиймэл дагуулаа амжилттай хеергэв. Тэдгээрийг Сичан сансрын хелгийн буудлаас хөөргөсэн зөөгч пуужингаар тойрог замд гаргажээ. Хятад «Бэйдоу» навигацийн системийнхээ хоёр аппаратыг 2 дахь удаагаа нэг зэрэг хөөргэв. Энэ нь америкийн GPS, оросын ГЛОНААС-той төстэй хятадын систем билээ. Түүнийг 2000 онд Хятадад хэрэгжүүлж эхлэсэн. Анхны хиймэл дагуулыг 2007 онд тойрог замд гаргасан юм. Өнөөдөр хөөргэсэн хиймэл дагуулуудыг оролцуулан системийн хиймэл дагуулын тоо 15-нд хүрэв. 2020 он гэхэд «Бэйдоу» систем бүх дэлхийг хамрана.