НҮБ-ын ЕА-ейн ээлжит 67-р чуулган Нью -Йоркод байгууллагын төв байранд нээгдлээ.ЕА-ейн шинэ дарга сербийн иргэн Вук Еремичийн мэдэгдсэнчилэн зорилго маань «Их найман»,G20,Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг форумтой уйл ажиллагааг илуу нягт уялдуулан зохицуулахад оршино. Еремичийн хэлснээр ЕА дэлхийн эдийн засгийн удирдлагыг боловсронгуй болгоход туслах дээр ажиллана. Байгууллага гариг дэлхийн материаллаг ирээдүйг тодорхойлоход илүү чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж тэрээр хэлэв. Олон улсын мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах асуудал чуулганы гол сэдвийн нэг болно. Төлөөлөгчид Сирийн байдал, палестин-израилийн зохицуулалт болон олон улсын бусад асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.