Өнөөдөр оросын дорнод дахины судлалын нэг ёсны тушиг тулгуур-Монгол, буддын шашин, түвдийн судлалын хүрээлэн үндэслэн байгуулагдсны 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Оросын бүс нутгууд болон Энэтхэг, Хятад, Норвеги, Түрк, Монгол, АНУ, Японы тэргүүлэх их сургуулиудын эрдэмтэд Оросын ШУА-ийн Сибирийн салбарын тэргүүлэх хүрээлэнгийн ойг тохиолдуулан баяр хүргэхээр хотод хүрэлцэн иржээ. Ойн баярын хурал Дуурь бүжгийн театрт болов. Эхлээд хүрээлэнгийг Бурчком гэж нэрлэжээ. Гол зорилго нь сурталчлах, хүн амыг соён гэгээрүүлэхэд оршиж байсан. Мэргэжилтнүүд нь буриад ард түмний түүх соёлыг гунзгий судлаж, буриад хэлний хөгжлийн судлалд гойд анхаарал тавьсан юм. Өнгөрсөн 90 жилд хүрээлэн Оросын төдийгүй дорно дахины судлалын гол төвийн нэг болов. Эрдэмтэд нь жил дутам Түвд, Энэтхэг, Монголд очиж, нээлт хийж байна. Эдүгээ 120 ажилтан хүрээлэнд ажиллаж байна. Тэн хагас нь ШУ-ны доктор, дэд эрдэмтэн юм. Хосгүй гар бичмэлүүдийг цуглуулж, тусгай тоноглолтой агуулахад хадгалж байна. Эрдэмтэд эртний эх бичгийг судлаж, анагаах ухаан, шашин шүтлэг, түүх, хэлний хөгжлийн талаар урьд мэдэхгүй байсан баримтуудыг нээж байна. Эрдэмтэд ойн баяр ёслолын хүрээнд хураддах бага хурал дээр Төв Азийн орнуудын геополитик болон нийгэм-эдийн засгийн хөгжлийн хандлагыг авч үзэж хэлэлцэнэ. Түүнээс гадна Монгол, бууддын шашин, түвдийн судлалын хурээлэнгийн анхны захирал нэрд гарсан судлагч Базар Барадины хөшөөг нээх ёслол болох юм.