Маргааш Орос улсад зэвсэгчдийн өдрийг анх удаа тэмдэглэх юм. Зэвсэгчдээс улс орноо хамгаалах, тусгаар тогнолыг хангахад гарамгай хувь нэмэр оуулсан тул энэ баярын өдөр тогтоожээ. Ямар учраас 9-р сарын 19-ны өдрийг сонгож авсан бэ гэвэл мөн өдөр Оросын үнэн алдартны сум хийд дайчдын ивээгч тэнгэрийн их элч Михаилыг хүндлэдэг юм.

Гарамгай зохион бүтээгч Михаил Калашников зэвсэгчдийн өдөр тогтоохыг санаачлав. Нэрд гарсан автоматыг зохион бүтээгч «Ижмаш» үйлдвэрт олон жил ажилласан юм. Энэ үйлдвэр 200 гаруй жилийн түүхтэй. Үйлдвэрийн газар Калашниковын АК-47 автоматыг дайнаас хойшхи жилүүдэд үйлдвэрлэж эхлэсэн хийгээд одоо ч дэлхийн 100 гаруй улсын армийг мөн автоматын шинэчлэсэн загвараар зэвсэглэсэн байна. «Ижмаш» өөрийн ирээдуйг шинэ загвар юуны түрүүнд 5 дахь үеийн АК-12 автоматын үйлдвэрлэлтэй холбон үзэж байна.

Эдугээ оросын батлан хамгаалах салбарын олон зуун үйлдвэрт 2 сая гаруй хүн ажиллаж байна.Оросын шилдэг их, дээд сургуулиуд батлан хамгаалах салбарын байгууллагуудад мэргэжилтнүүд бэлтгэж байна. 2020 он хүртэл төрийн зэвсгийн хөтөлбөрүүдэд 20 триллион рубль буюу бараг 700 тэрбум доллар чиглүүлнэ. Энэ хөрөнгийн 3 триллион рублийг батлан хамгаалах салбарын үйлдвэрүүдэд зарцуулна. Энэ нь нэлээд их хэмжээний хөрөнгөюм.

Зорилт нь өндөр сэтгэгдэл төрүүлж байна гэж «Комсомольская правда» сонины цэргийн тоймч Виктор Баранец хэлээд: «Энэ зорилт дэлхийд хамгийн сайн зэвсэг хийхэд оршино. Орчин цагийн арми зууны шаардлага болон дэлхийн цэрэг-техникийн дэвшлийн тувшинд нийцэх зэвсэгтэй л байх ёстой. Зэвсэгчид эл зорилтыг биелүүлж байна. Туршигчид болон физикийн шинэ зарчимд тулгуурлах зэвсэг зохион бүтээж буй эрдэмтэд зорилтыг биелүүлэхэд туслана» гэв.

Оросын зэвсэгчдийн бүтээгдэхүүн дэлхийн зэвсэг, байлдааны техникийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна. Ойрын жилүүдэд экспортын хэдэн чиглэл эрчимтэй хөгжихийг Виктор Баранец тэмдэглэн хэлээд: «Нисэх хүчин ба агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн үйлдвэрлэл нэлээд нэр хүндтэй байна. Эдгээр нь оросын сөнөөгч нисэх онгоц болон нэрд гарсан С-300, С-400 систем юм. Манай шумбагч хөлөг онгоц, нарийн онох зэвсэг, тактикын пуужингийн үйлдвэрлэл амжилттай хегжиж байна. Эд бүхэн нарийн онох сансрын системийг хэрэглэсэн зэвсэг ямар ч армийн хөгжилд шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэж байгаа орчин цагийн цэргийн номноолд нийцэж байна» гэв.

0Оросын авьяаслаг зэвсэгчдийн нэр түүхийн хуудаст бичигдсэн юм. ХVIII зууны Тула хотын нэрд гарсан дархан Алексей Сурнин тэдний дотор байна. Тэр зохиолч Лесковын өгүүллэгийн «нохой бөөсийг» тахласан Левша нэрт дархны дур болсон билээ. Сурнин зэвсгийн үйлдвэрлэлийн шинэчлэгч юм. Өнөөгийн мэргэжилтнүүд нэр алдартай дархчуулын үйл хэргийг залгамжлан хөгжүүлж байна.