Сирийн тэнгэрт нислэгггүй бүс байгуулах нь сирийн хямралыг шийдвэрлэх үр ашигтай арга биш бөгөөд энэ улсад хүчирхийлэлийг улам нэмэгдүүлнэ. Сири улсад болж байгаа үйл явдлыг мөрдөн шалгах НҮБ-ын комиссийн төлөөлөгч Карен Комин Абу Заид өчигдөр Женевт ингэж мэдэгдсэн байна. Нислэггүй бүс байгуулах нь юунд хүргэдгийг ливийн мөргөлдөөнөөс харагдсан учир дэлхийн хамтын нийгэмлэг түүнээс сургамж авах ёстой гэж комиссийн тэргүүн Паулу Пинейру мэдэгдсэн байна. Сирийн мөргөлдөөнийг цэргийн хэрэгсэлээр шийдвэрлэж болохгүй гэж тэр нэмж хэлсэн байна. “Энэ хямралыг цэргийн аргаар шийдвэрлэж болохгүй, нэг ч тал ялагч болохгүй, бид улс төрийн шийдвэр л гаргах ёстой гэж” комиссийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. Сирийн үндэсний зөвлөлийн сөрөг хүчний удирдагчид “Сирийн анд нөхөд” бүлэгт хандаж Сири улсын дээгүүр нислэггүй бүс байгуулах хүсэлт тавьсан гэж урьд нь мэдээлж байсан юм. Сөрөг хүчний талд орсон цэргийнхэн болон энгийн иргэдийг Сири улсын АЦХ-ний бөмбөгдөлтөөс аврахын тулд нислэгггүй бүс байгуулах шаардлагатай гэж тус зөвлөлийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. “Ливийн хувилбар” буюу сирийн хямралд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох явдлыг Сири улсад давтуулахгүй төлөө ОУ тэмцэж байгаа юм. Мөргөлдөөнд оролцож байгаа бүх талууд хүчирхийлэлийг нэн даруй зогсоож, улс төрийн яриа хэлэлцээ хийж эхлэхийг Москва уриалсаар байгаа билээ.