Япон АНУ хоёр Японы нутаг дэвсгэрт америкийн ПДХ системийн 2 дахь хэсгийг ажиллуулах тухай хэлэлцээр байгуулсныг Пентагоны тэргүүн Леон Панетта мэдээлэв. ПДХ систем нь БНХАУ-ын эсрэг чиглэгдэхгүй гэж Вашингтон Токио хоёр батлан илэрхийлэв. Гэвч Бээжингээс ПДХ системийн 2 дахь хэсгийг ажиллуулах алхамд сэжигтэй хандана гэж шинжээчид үзэж байна.

Урьдчилан сэрэмжлэх шинэ радарыг Японд байрлуулах нь БНАСАУ-ын пуужингийн довтолгооноос японы арлууд ба АНУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсгийг хамгаалах боломжийг өргөжүүлнэ гэж Панетта үзэж байна. Талууд шинэ радарыг чухам хаана байрлуулах асуудлыг уялдуулан зохицуулах ёстой. Цэргийн шинжээчдийн мэдээлснээр түүнийг Японы емнед хэсэгт байрлуулах бололтой. Эдугээ АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Aegis системээр тоноглогдсон хөлөг онгоцууд пуужингийн цохилтыг няцаах зорилтыг энд биелүүлж байна. Шинэ радарыг ашиглалтад оруулснаас хойш эдгээр хөлөг онгоц нэлээд чөлөөтэй хөдлөх боломжтой болно. Энэ нь Барак Обамагаас зарласан «Азид буцах» үзэл баримтлалын хүрээнд АНУ-д чухал юм.

Ази Номхон далайн бүс нутагт ПДХ системээ өргөжүүлэх Пентагоны төлөвлөгөөг энэ зун зарлан мэдээллээ. Ойрын жилүүдэд японы хойд нутгаас өмнөд арлууд ба Филлипин хүртэл ПДХ системийн орчин цагийн хэдэн радарыг байрлуулах бололтой. Эдгээр радар пуужин хөөргэх төхөөрэг, хөлөг онгоцуудтай хамт баллистик пуужин амдан сөнөөх нэгдсэн системийг бүрэлдүүлнэ. Умард Солонгосын пуужингууд ийм том системийн цорын ганц бай болно гэдэгт итгэхэд хэцүү гэж нэрд гарсан улс төр судлаач, академич Алексей Арбатов хэлээд: «Мэдээжээр У

мард Солонгос тус системийн цорын ганц магадгүй гол биш бай байж болзошгүй. Энэ систем Хятад руу чиглэгдсэн нь эргэлзээгүй. Хятад улс пуужин-цөмийн сур хүчээ зузаатгаж байгаа боловч одоогоор АНУ-аас нэлээд хоцорч байна. Хятад төлөвлөгөөгөө одоогоор мэдээлээгүй байна. Харин АНУ Хятадыг адил тэгш эрхтэй түнш хэмээн үзэж, цэмийн зэвсгээр харилцан тогтоон барих зарчмыг зөвшөөрөхгүй байна. Одоогоор тус улс урьд ЗХУ, хожим Орос улстай харилцах харилцаанд мөн зарчмыг баримталж байна» гэв.

Академич Алексей Арбатовын тэмдэглэсэнчилэн эн чацуу байдал болон цөмийн зэвсгээр харилцан тогтоон барих зарчмын төлөө тэмцэх хэрэгтэй. Тухайн үед ЗСБНХУ зэвсэглэлээр хөөцөлдэх талаар АНУ-тай адил тэгш эрхтэй болохын тулд асар их хүчин чармайлт гаргасан билээ. Хятад ХХI зууны 2 дахь хэт гүрэн улс болох төлөвлөгөөтэй байна. Харин Вашингтон байр сууриа хамгаалж, Хятадыг ийн үүрэгтэй болгохыг эсэргүүцэж байна. Эдугээ АНУ давшилтын зэвсэг төдийгүй ПДХ системдээ тулгуурлан стратегийн талаар Хятадаас давуутай хэвээр байна. Тус улс Хятадын байр суурийг үл тоомсорлон түүнийг тогтоон барих бодлогоо үргэлжлүүлж байна.

ОХУ-ын ГХЯ сүүлийн үед япон-америкийн харилцааны хүрээнд болсон үйл явдалтай холбогдуулан АНУ-д хандаж ПДХ системийн шинэ хэсгийг Японд байрлуулах шийдвэр гаргахдаа бусад улсын аюулгүй байдлын ашиг сонирхолыг харгалзахыг уриалав. АНУ ПДХ системийн талаархи хүчин чармайлтаа бодит аюул сорилтод нийцүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бусад гишүүний аюулгүй байдлыг хохироохгүй байхыг бодох ёстой гэж Москва үзэж байна.