Кабулд террорын ажиллагаа ахин явуулав. Амиа золиослогч эмэгтэй «Лалын шажинтнуудын гэм зэмгүй байдал» гэдэг шуугиан дэгдэсэн киног эсэргүүцэж тэсрэх зэвсэг хэрэглэж, өөрийгөө хөнөөсний уршгаар ЕАБНУлсын хувийн компанийн 12 ажилтан амь үрэгджээ. Хэнээрхэл бусад улсад ч намжихгүй байна. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Хойд Африк, Ойрхи Дорнод, Азийн хэдэн бүс нутгийг хамрав.

Бангладеш Индонези хоёр улс Пакистан Энэтхэг улсуудад нэмэгдэв. Пакистанд YouTube киног сайтаасаа зайлуулах хүсэлтийг биелүүлэхээс татгазлсны дараа дурс бичлэгийн порталыг хаажээ.

Ойрын нэг-хоёр өдөр эсэргүүцлийн тэмцэл гаарч мэднэ гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Арабын судлалдын төвийн шинжээч Борис Долгов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Америкийн эсрэг олон нийтийн тэмцэл хөдөлгөөн өргөжиж байна. Энэ үзэгдлийг таамаглах боломж байсан. Лалын шажинтнуудын хариу хэт шируун гэвэл арабын хавар гэгчийн үйл явдлуудыг дурдмаар байна. Энэ хавар гэгчийн үр дүнд лалын улс төрийн хөдөлгөөн түүний дотор радикал урсгал арабын олон улс орны тавцанд гарав. Эдгээр радикал хүчин оролцож, эсэргүүцлийн ийн цар хүрээтэй болгосон» гэв.

Оросын лалын байгууллагууд дээрх киног бас эсэргүүцэв. Түүнээс гадна өчигдөр оросын сенатч Руслан Гатаров улс орныхоо Ерөнхий прокурорын газарт албан ёсны лавлалгаа явуулав. Тэрээр киноны хэт даврагч шинж чанарыг шалгахыг шаардав. Оросын Ерөнхий прокурорын газар шалган байцаах үйл ажиллагааны үр дүнгээр кино үзүүлэхээс татгалзахыг сайтын эздээс шаардана.

Энэ нь олон улсын хэмжээнд хэт даврагч ба гадаадынхныг үзэн ядах үзэлтэй тэмцэх сайн жишээ гэж Казанийн холбооны их сургуулийн шажин шүтлэг ба лалын шажин судлалын тэнхимын профессор Ренат Беккин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Оросын лалын шажинтнууд олон нийтийн саналд шахалт үзүүлэх соёлч боловсон хөшүүргийг бий болгох ёстой. Эрт орой нэгэн цагт лалын эсрэг үзлийг еврейг эсэргүүцэх үзэлтэй нэгэн адил хууль зөрчсэн үзэл хэмээн үзэх юм. Эл асуудлыг олон улсын байгууллагуудын хэмжээнд хэлэлцэж байна. Энэ нь олон улсын байгууллагуудын бодлогын нэг хэсэг болсон цагт шившигт үзэгдэлтэй тэмцэх үр бүтээлтэй механизм бий болно» гэв.

Өчигдөр ливаны» Хезболлах» бүлгийн удирдагч Хасан Насрулла дэлхийн шажин ба зөнчдийг дайрах ямар ч ажиглагааг хориглох НҮБ-ын тогтоолыг батлахыг шаардав. Лалын шажинтнуудыг өдөөн хатгасан. Тэд гудамжны жагсаалаар үйл ажиллагаагаа хязгаарлах ёсгүй. Лалын шажинтнууд зөнчөө хамгаалах үүрэгтэй гэж тэрээр тэмдэглэн хэлжээ. Хасан Насруллагийн хэлснээр энэ нь 1969 онд Иерусалимд Аль-Акса сүмийг шаатаасан буюу Салман Рушдын «Шулмасын шүлгүүдээс» илүү аюултай. Дашрамд хэлэхэд Энэтхэг гаралтай британийн зохиолч энэ өдрүүдэд шинэ номоо хэвлэн гаргаж байна.